Тайваний оюутнууд парламентаа эзэлжээ

img

Тайванийн оюутан залуус эрх баригчдынхаа Хятадтай хийсэн худалдааны гэрээг эсэргүүцэн, парламентын ордонг эзэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Өнгөрсөн оны зургадугаар сард Тайван-Хятадын баталсан худалдааны гэрээг тус улсын парламент хараахан хуульчлаагүй ч гэлээ энэхүү хуулийг Тайванд ямар ч хэрэггүй хэмээн оюутнууд үзэл бодол, байр сууриа илэрхийлэхээр ирсэн ч парламентын хамгаалалтын ажилчидтай мөргөлджээ.

Харин энэ үеэр Засгийн газрын тэргүүн Ван Жин Фэнг, хамгаалалтын ажилчдыг танхимаас гаргаж, гишүүдийг парламентыг чөлөөлөхийг хүссэн байна. Тэрбээр дайрч орж ирсэн оюутнуудтай хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн гэдгээ энэ үеэр мэдэгджээ.

1949 оны иргэний дайны сүүлээр салан тусгаарласан Тайванийг Хятадууд өөрсдийн газар нутгийн бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг билээ.

Оюутнууд энэхүү гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлбэл Тайваний эдийн засаг дордож, Хятадын хараат болно гэж тэд үзэж байгаа аж. Сүүлийн жилүүдэд Тайвань-Хятадын харилцаа сайжирч, энэ оны эхээр гэхэд хоёр  талын Засгийн газрууд томоохон төсөл дээр хамтран ажиллахаар болсон юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kitai:
ene khujaatai zus neg ah duune hurtel negdehees durguilhej bna shtee manaikhaan
2014-03-20