“Хонгор нутгийн дуулал” хандивын тоглолт болно

img

“ Хонгор нутгийн хөгжлийн төлөө төв”-ийн залуучууд БНСУ-д эмчлүүлж байгаа Н. Энхбилэг охинд туслахаар “Хонгор нутгийн дуулал” хандивын тоглолтыг санаачлан зохион байгуулахаар болжээ. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Эрдэм” ахлах сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Н.Энхбилэг охин өнгөрөгч оны аравдугаар сард сахуу, татрангаас урьдчилан сэргийлэх вакцин хийлгэснээс болж биеийн байдал муудаж,  улмаар гарын хоёр хуруугаа тайруулж бусад хуруу нь үхжилт өгөөд байгаа талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл  Н. Энхбилэг охин одоо БНСУ-ын “Ионсей” эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд яаралтай хагалгаанд орох шаардлагатай байгаа гэнэ. Тиймээс хагалгааны зардалд нэмэр болохоор нутгийн залуус ийнхүү тусламжийн гараа сунгаж байна. Хандивын тоглолт маргааш Монгол бөхийн өргөөнд болох бөгөөд тоглолтод Баянхонгор аймгаас төрөн гарсан Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, МУСТА Н. Баасандорж, Э. Төрмандах зэрэг уран бүтээлч оролцоно. Тоглолтын тасалбарыг Монгол бөхийн өргөөний кассаар болон Монголын Залуучуудын Холбооны байранд худалдаалж байгаа юм байна.  Мөн Улаанбаатар дахь Баянхонгор аймгийн залуучуудын холбооны залуус Чингисийн талбай, Бөмбөгөр худалдааны төв, Барс худалдааны төвөөр явж борлуулах гэнэ.

6

Мэдээлэл өгөх залуучуудтай хамт Н. Энхбилэг охины аав ирсэн байсан. Ингээд охины аав Д. Намжилдоржоос охины биеийн байдлыг тодруулахад  “Охины маань бие сайжирч байгаа. Хоёрдугаар сарын 10-нд Солонгос руу эмчлүүлэхээр явсан. Биеийн байдал нэлээд муу явсан охин маань Солонгост эмчилгээнд орж цусаа сэлбүүлж гарынхаа үхэжсэн хоёр хуруугаа тайруулаад нийтдээ 21 сая төгрөгийн эмчилгээ хийлгээд байгаа. Туслалцаа үзүүлсэн бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Энд байгаа монголчуудаас маань гадна Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа элэг нэгтнүүд, Америкт суралцаж байгаа Эрдэнэтуяа охин зэрэг олон хүн их тусалж,  сэтгэлийн дэм, урам зориг өгч байгаа. Өнөөдөр охин маань хагалгаанд орох байсан боловч төлбөрийн асуудлаас болж хойшилсон. Охины маань хагалгааны зардалд нэмэр болохоор “ Хонгор нутгийн хөгжлийн төлөө төв” ТББ-ын хамт олон, Улаанбаатар дахь Баянхонгор аймгийн оюутан залуучууд маань хандивын тоглолт зохион байгуулж байгаад ах нь үнэхээр их баярлаж байна. Мөн элэг нэгт монголчуудаа энэхүү тоглолтыг ирж үзээрэй гэж уриалж байна” гэлээ.

6

Б.Нямсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hongoroo:
tord tangarag orgoson emch hun neg saihan nylh amitnig iim bolgosnihoo tolboriig toloh heregtei.tor ni toloh yostoi
2014-03-20
bolor:
hetsuu yuma algahan ur hurdan edgej etseg ehiinhe eleg buten bgasai. tasalbar ni hed gej bga bol.
2014-03-19
baagii:
ene udwal said odoo tatagdmaar yum aa. hagalgaanii zardliig 100 huwi yamnaas gargah estoi udwal said hariutslagagui archaagui emch nart hatuu hariutslaga tootsoh heregteishde
2014-03-19
zochin:
ene bohchuud ylangyua zaanaas deesh tsoltoi bolson ! horonglog bohchuudiig handiv orgoj bna gej neg ch sonssongui !
2014-03-19