Онгоцыг Филиппиний голд живсэн гэв
Сураггүй болоод 11 хонож буй Малайзын агаарын тээврийн “Boeing 777” онгоцыг Филиппиний голд живсэн хэмээн хоёр загасчин Хятадын нэг хэвлэлд ярьжээ. Загасчин Лу Бай Кю “Бид хоёр өнгөрсөн 16-нд Филиппиний Бюу голд загасчилж байхад тэнгэрээс маш хүчтэй дуу гарч эхэлсэн. Бид маш их айсан учир голоос гарч, тэнгэр лүү хэсэг ажигласан. Харин таван минутын дараа тэнгэрээс нэг онгоц гол руу унасан” гэж ярьжээ. Сэтгүүлч загасчдаас тэр дор нь аврагч болон тусламж дуудаагүй шалгааныг асуухад “2008 оноос эхлэн Бюу голд загасчлахыг хориглосон байсан учир цагдаагийнханд баригдахаас айсан. Голоос явсаныхаа дараа тосгоныхоо цагдаад хэлж, төвөөс тусламж дуудсан” хэмээн хариулжээ.
6
Бюу голыг битүүмжлээд буй Филиппин, Малайзын аврагчид голд унасан зүйлийг тодруулахаар ажиллаж байгаа юм. Тус ажиллагааг удирдаж буй Чинг Шугийн хэлсэнээр “Бюу голын бохирдол дээд цэгтээ хүрсэн учир аврагчид ороход хэтэрхий аюултай байна. Голд загасчилж байсан хоёр загасчны ярьснаар онгоц гол руу унах үед дотроос нь ямар ч чимээ болон хүмүүсийн орилх дуу гараагүй учир өөр онгоц байх магадлалтай” хэмээжээ.
6
Малайзын Засгийн газар энэхүү мэдээллийн талаар өнөөг хүртэл байр сууриа илэрхийлэхгүй байгаа юм. Зорчигчдын гэр бүлийнхэн Засгийн газраас ямар нэгэн хуурамч, төөрөгдүүлсэн мэдээлэл цацсан тохиолдолд хугацаагүй өлсгөлөн зарлахаа өчигдөр мэдэгдэж, ярихаас илүү хийх хэрэгтэй хэмээн шүүмжилж байгаа юм.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ