Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

img

09:00-13:00 цагт Монгол Улсын байгаль орчны засаглалыг бэхжүүлэх--2 төслийн хүрээнд БО салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-ын чадавхи бэхжүүлэх төлөвлөгөөний төслийн танилцуулга Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд болно. Сурвалжилна уу Утас 99130782

 7

09:00-17:00 цагийн хооронд хүүхдийн авьяасыг "Театрын сурган хүмүүжүүлэх арга зүйгээр нээн хөгжүүлэх нь" сэдэвт хэлэлцүүлгийг БШУЯ-ны захиалгаар Германы арга зүйгээр хийнэ. Хүүхдийг сургахад ямар шинэ арга барил нэвтрүүлэх, Германд хүүхдийг яаж сургадаг талаар асуудал хөндөж болохыг хэвлэл мэдээллийнхэнд хүргэж байна. Нийслэлийн Засаг даргын Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт болно. Утас: 9911-6869

 7

09:30 цагт Төрийн ордны Иргэний танхимд “Хүртээмжтэй өсөлт” сэдэвт зөвлөлдөх уулзалт болно.

10:00 цагаас Улаанбаатар чуулгын төв танхимд /Орчлон сургуулийн замын эсрэг талд/ Монголын сүүний нэгдсэн холбоо Нийслэлийн Хөдөө аж ахуйн газартай хамтран нийслэлийн Засаг даргын ивээл дор Нийслэлд сүү нийлүүлэгч фермерүүдийн чуулган зохион байгуулна. Чуулганаар нийслэлчүүдийн сүүний хэрэглээг дотоодоосоо хангах, сүүний үнэ тогтворжуулах, саалийн ферм эрхлэх сайн жишиг тогтоох зэрэг тулгамдаж буй асуудлыг холбогдох албаныхан хэлэлцэнэ. Холбогдох утас: 99195307

 7

10:00 цагаас Чингэлтэй дүүргийн 17, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороодод гэр хорооллын галын аюулгүй байдлын талаар үзүүлэх сургуулилт, танилцуулга арга хэмжээ болно. Холбогдох утас: 99107367

 7

10.30 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: "Дээд боловсрол - чанарын шинэчлэл" сэдэвт ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ болно. Уулзалтад БШУЯ-ны сайд Л.Гантөмөр оролцоно.

 7

11:00 цагаас хүн ам ихээр төвлөрсөн 7 буудал орчимд Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хоёрдугаар хэлтэс хамтран Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийслэл хотод гарч байгаа гал түймрийн тоо давтамжийг бууруулах зорилгоор гэр хорооллын иргэдэд хөдөлгөөнт сурталчилгаа, зөвлөгөө мэдээлэл өгч үзүүлэх сургалт зохион байгуулна болно. Холбоо барих утас: 99767480, 99733208

Bottom of Form

 7

11:00 цагаас Монголын хүүхдийн ордонд Нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газраас зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийн “Бүсгүйн урлан-2014” үзэсгэлэн худалдаа болно. Үзэсгэлэн худалдаагаар нийслэлийн зургаан дүүргийн 30-н өрх толгойлсон, хөгжлийн брэхшээлтэй эмэгтэйчүүдийн гар урлалын бүтээлийг олон нийтэд хүргэх юм. Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай оролцоно. Холбогдох утас: 94069293

7

11:00 цагаас Монгол ньюс мэдээллийн төвд Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан “Яруу найраг хүмүүний оршихуйн үнэт зүйл мөн” сэдэвт уулзалт өдөрлөгийн талаар мэдээлнэ. Утас: 99193864, 99711601

 7

11.00 цагаас МАХН-ын ахмад гишүүд хэвлэлийн хурал зарлалаа. МАХН-ын төв байранд болох уг хурлаар Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамба нарыг огцруулах үндэслэлийн талаар мэдээлэл хийнэ.

 7

14:00 цагаас СХД-ийн 76 сургуулийн урлаг зааланд буюу Баянхошуу дахь ажлын албанаас СХД-ийн Баянхошуу бүсийн иргэдийн эрүүл мэндийн байдал, тулгамдаж буй асуудлын талаарх уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Холбогдох утас: 96053737

 7

15:00 цагаас ШУТИС дээр хиймэл дагуул зохион бүтээх Сансар дахь Бидний Мөрөөдөл төслийн хүрээнд Нано хиймэл дагуулын олон улсын нээлттэй семинар анх удаагаа зохион байгуулагдана.

 7

18:00 цагаас Дуучин Л.Байзада болон Монголын эстрадын оддын Наурызын баярт зориулсан тоглолт Тусгаар тогтнолын ордны 7 давхарт болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ