ГССҮТ-ийн дарга өнөөдөр ажлаа хүлээж авна
Гэмтэл согог судлалын үндэсний төв өнөөдөр албан ёсоор даргатай болох нь. Эрүүл мэндийн сайд Н.Удвалын томилсон Ц.Энхбаяр даргыг эмч, ажилчид нь хүлээн зөвшөөрөхгүй удаа дараа эсэргүүцэл илэрхийлснээр тэрээр түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Тиймээс Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлаж, улмаар Адьяагийн Мөнхтайван тус эмнэлгийн захиралаар сонгогдсон билээ.,
Тэгвэл Эрүүл мэндийн сайд Н.Удвал өчигдөр Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирлын сонгон шалгаруулалтад тэнцсэн А.Мөнхтайваныг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын үүрэгт ажилд томилсон байна. Тиймээс өнөөдөр Ц.Энхбаяр А.Мөнхтайван нарын ажлыг хүлээлцүүлэхийг ажил хүлээлцүүлэх комисст даалгажээ.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ