Онгоцны хэлтэрхий байж болзошгүй зүйлийг илрүүлсэн гэв
Малайзын нийслэл Куала Лампураас Бээжингийн чиглэлд нисч явсан 239 зорчигчтой “МН370” онгоцны байрлал болон хэлтэрхий нь байж болзошгүй хоёр объектийг Австралийн аврах баг илрүүлсэн талаар тус улсын Ерөнхий сайд Тони Абот “ВВС” агентлагт мэдээллээ. Австралийн аврах хайгуулын усан онгоцнууд өнгөрсөн хугацаанд Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт эрэн хайх ажиллагааг бие дааж явуулж байсан юм. Ерөнхий сайд “Дээрх объектуудыг хиймэл дагуулын тусламжтайгаар зургийг нь авсан. Энэхүү зурагт онгоцны хэлтэрхий болон онгоц өөрөө байх боломжтой хоёр ч биет өртсөн” гэж хэлжээ. Түүнчлэн энэ дагуу Австралийн “Orion” нисэх онгоц тухайн бүс нутаг руу явж, илэрсэн объектыг хайж эхэлсэн талаар Засгийн газартаа мэдэгдсэнийг энэ үеэр дуулгажээ.
1
Тус мэдээлэлтэй зэрэгцээд Хятадын хойд хэсэгт сураггүй болсон онгоцны далавч байх магадлалтай зүйлийг олсон ч, одоогоор баттай биш хэмээн Хятадын Засгийн газраас мэдэгджээ. “МН370” онгоцыг хайх ажиллагаанд 26 орны 7200 гаруй аврагч аврах ажиллагаанд нэгдээд байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ