"Сити дизайн"-ы шилдгүүд маргааш тодорно

img

“Сити” дээд сургуулийн Дизайны факультетаас зохион байгуулдаг  “СИТИ ДИЗАЙН” уралдаан маргааш Улаанбаатар чуулгын Их танхимд 14:00 цагаас эхэлнэ.  Тэмцээнийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам хамтран “Эко орчин, эх дэлхийгээ хайрлая” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа аж. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой  тэмцээн энэ  жил хувцас загвар, зурагт хуудас, интерьер дизайн, уран зураг, архитектур дизайн гэсэн төрлүүдээр явагдана. Эхний шатны шалгаруулалт Сити дээд сургууль дээр явагдаж байгаа бөгөөд уг тэмцээнд хот, хөдөөгийн 60 орчим сургуулийн сурагчид  бүтээлээрээ өрсөлдөж байгаа юм байна.

ааа

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ