Шувууны ханиад газар авсаар байна
Хятадад гарсан шувууны ханиад буюу H7N9 вирусны тархац ихсэж нэг өдрийн дотор 226 хүн өвчилж улмаар 72 хүн амиа алджээ. Энэ тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO) албан ёсоор мэдээлэл хийжээ. Энэхүү вирусаас болж Хятад улсад тахиа шувууны аж ахуйн салбар огцом уналтад орсоор байна. H7N9 вирусны эсрэг вакцин үйлдвэрлэж удахгүй хэрэглээнд нэвтрүүлэх гэж байгаа бөгөөд хүнээс хүнд халдсан тохиолдолд ч өвчинг намжаах шидтэй хэмээн өнгөрсөн даваа гарагт Хятадад болсон хэвлэлийн хурлын үеэр Шанхай хотын эрүүл мэндийн клиникийн төвийн доктор Ри Зионг хэлжээ.
Энэхүү вирусын халдвар өнгөрсөн намар эхлэн хурдацтай тархаж даруй 144 хүн өвчилснөөс 46 нь амиа алдсан юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Хятадын эрх баригч нар H7N9 вирус хүнээс хүнд халдварлах боломж байхгүй гэж үзэж байгаа ч гэр бүлийн гишүүн бусаддаа халдаасан тохиолдол бүртгэгджээ. Гэхдээ энэ вирус хүйтэнд тэсвэртэй бөгөөд хүний биеийн дархлаа муудах үед идэвхтэй халдаж байгааг нь илрүүлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ