АНУ-ын тэргүүн хатагтай Хятадад ирлээ
АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама охид болон ээжийнхээ хамтаар Бээжин хотын олон улсын нисэх буудалд газардсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Мишель Обамаг Хятадын тэргүүн хатагтай Пэн Лиюан хүлээн авчээ. Тэрбээр айлчлалынхаа эхэнд Бээжин хотын эртний дайчдын дурсгалт хөшөөг үзэж сонирхсоныхоо дараа тус улсын Ерөнхийлөгч Си Жинпинтэй боловсролын асуудлаар ярилцсан байна.
Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлж буйгаар “Тэргүүн хатагтай Бээжингийн их сургуульд зочилж, Хятад болон Америкийн оюутнуудтай уулзаж, хэд хэдэн лекц унших гэнэ. Хятадын Ши ань, Ченгду зэрэг томоохон хотод зочилж, боловсролын салбарт дутагдалтай байгаа асуудлыг талаар ярилцахаар төлөвлөсөн” гэжээ. Мишель Обама “Синьху” агентлагт “БНХАУ үнэхээр гайхалтай өргөн уудам, өндөр уулсаар хүрээлсэн үлгэрийн орон байна. Бээжинд агаарын бохирдол ихссэн хэмээн сонссон ч миний бодлоор огтхон ч аюулын хэмжээнд хүрсэн мэт санагдахгүй байна. Хятадын тэргүүн хатагтай Пэн Лиюан миний хүсэлтийг хүлээн авч айлчилж буй газар бүр минь хамт явахыг зөвшөөрсөнд баярлалаа” гэжээ.
Мишель Обама Хятадад долоо хоногийн хугацаатай айлчилна. Тэрбээр гурван хотод айлчлах бөгөөд ямар нэгэн байдлаар улс төрийн талаар ярилцах сонирхолгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ