“Ким Чен Ун” Шанхай хотоор зугаалав
Хойд Солонгосын удирдагч, дэлхийн хамгийн аюултай хүмүүсийн нэгд бичигдэж буй Ким Чен Уны хуурамч хувилбар өнгөрсөн 19-ний өдөр Хятадын Шанхай хотоор зугаалж, цөмийн зэвсгийн талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. 2009 онд Хойд Солонгос 25-хан настай залууг төрийн тэргүүнээрээ сонгосны дараахан Хятадын Фун О мужийн ахлах сургуулийн түүх судлалын багш Ань Сү Чо гэх эрхэм Ким Чен Уны шүтэн бишрэгч болж, гадаад төрх болон ааш зангаа өөрчилж эхэлсэн байна.
Хятадын “www.chinasmack.com” сайтад “Фун О мужийн иргэд Ким Чен Уны хуурамч хувилбарыг 2010 оны дараагаас ууртай хурц болж, бусдаас өөрийгөө байнга тусгаарлах болсон” гэж мэдээлжээ.
Ань Сү Чо, удирдагчийн нэрийг бариад Шанхай хотоор зугаалсанаа “Ким Чен Ун надад таалагддаг. Эр хүнийхээ хувиар. Тэр бол агуу удирдагч. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн гэгдээд буй АНУ-ыг хэрхэн айлгаж байгаа харж байна уу. Үнэхээр гайхалтай. Тэрэн шиг эх орныхоо төлөө, гадаадаас ирэх аюулыг цээжээрээ хэрхэн хамгаалж буйг харах надад таалагддаг учир түүнийг ямар энгийн даруухан хүн гэдгийг мэдрүүлэхийн тулд ийнхүү Шанхай хотоор зугаалсан” гэж тайлбарлажээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ