Тайваний оюутнууд парламентдаа амьдарч эхлэв

img

Засгийн газар нь Хятадын Засгийн газартай худалдааны шинэчилсэн гэрээ байгуулахтай холбоотойгоор Тайваний үндэсний их сургуулийн 200 гаруй оюутан өнгөрсөн 19-ны өдөр парламентаа эзэлж, эрхээ тогтоосон билээ. Оюутнууд Хятадын эрх баригчдыг Тайванийг эдийн засгийн хараат болгох үүднээс экспортын бүтээгдэхүүн болон гадаад, дотоод худалдааг 54 хувь хүртэл эзэмших талаар тусгагдсан энэхүү шинэчилсэн гэрээг байгуулахгүй байхыг сануулсан ч оюутан, залуусын санал хүсэлтийг үл тоосон аж.

Оюутнууд танхимд нэвтэрсэний дараа тус улсын дэд ерөнхийлөгч Аннет Лу энэхүү шинэчилсэн гэрээг улс орныхоо хэтийн зорилгын төлөө байгуулсан хэмээн, оюутнуудыг тарахыг хүссэн ч байдал улам хурцдаж, оюутнууд парламентын эд хогшил болон угаалгын өрөөнүүдэд гал гаргаж танхайрчээ. Хамгаалалтын ажилчдын мэдэгдсэнээр, дэд ерөнхийлөгч Аннет Лу тэдэнд саад учруулахгүй байхыг хүссэн учир цагдаа болон оюутнуудын хооронд эмх замбараагүй байдал үүсээгүй байна.

Тайваний үндэсний “Apple agency” мэдээлсэнээр “Оюутнууд анх парламентын танхимд нэвтрэх үедээ 200 гаруйхан байсан бол одоо 2000 болтлоо өсчээ. Зарим оюутан Засгийн газраа дээрх гэрээгээ цуцлах хүртэл хангалттай хугацаа зарцуулах нь тодорхой гэж үзээд гэрээсээ хувцас, ор хөнжлөө авчирч, тухалж эхэлсэн” хэмээжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bibi:
naad muu atsnuud chin mongoliig taiwany neg heseg l gej bodoj baigaa
2014-03-22
lutbat:
mundag l hyyhdyyd yum soyol irgenshiliin davuu talaa gej bna shyy
2014-03-22