Х.Лхагвасүрэн, Н.Төмөрхуяг нар гавьяат цол хүртлээ

"Ухаарч амьдрах хорвоо", "Амьдрал хайр дээр тогтдог" зэрэг дуугаараа 1980-аад онд нийтийн дууны урлагт цахиур хагалж явсан дуучин Н.Төмөрхуяг нар Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ. Мөн Хүүхэлдэйн театрын захирал, яруу найрагч Ц.Хулан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнууллаа. Бид энэ тухай удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж шинэхэн гавьяатуудын сэтгэгдлийг хүргэх болно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ