Оюутан сурагчид хятад хэлээр өрсөлдөж байна

img

Хоёр том гүрний дунд оршин тогтнодог монголчууд бид хил залгаа орнуудын хэл соёлыг мэдэж судална гэдэг маш чухал асуудал. 20-иод жилийн өмнө Монголчууд том багагүй орос хэлийг хоёр дахь хэл шигээ мэддэг, сурдаг байсан юм. Харин сүүлийн 20 гаруй жил монголчууд маань хятад, англи хэлийг илүүтэй сонирхон суралцах болсон билээ.

 5

Харин Отгонтэнгэр их сургуулиас хятад хэл сонирхон суралцагчдын ярианы болон бичгийн чадварыг нэмэгдүүлэх, хятад хэл заадаг багш нарын заах арга зүйг сайжруулах зорилгоор Тайваний Минг Чуаны их сургуультай хамтран “Хятад хэлний заах арга зүй” сэдэвт олон улсын форумыг зохион байгуулдаг ажээ.

 5

Энэхүү форумыг долоо дахь жилдээ зохион байгуулж байгаа ба энэ хүрээнд хятад хэл сонирхон суралцдаг ЕБС-ийн сурагчид, их дээд сургуулийн оюутнуудын дунд “Хятад хэл хөдөлмөрийн зах зээлд нөлөөлөх нь”, “Хятад хэл Монголын эдийн засаг, худалдааны хөгжлийг сайжруулах нь” сэдэвт уран илтгэлийн уралдаан зарласан юм байна.

 5

Тус илтгэлийн уралдаанд өрсөлдсөн 40 гаруй илтгэлээс хоёрдугаар шатанд шалгарсан шилдэг 10 илтгэлийг ирүүлсэн оюутан, сурагчид өнөөдөр "Отгонтэнгэр" их сургууль дээр илтгэлээ танилцууллаа. Эхний гурван байранд шалгарсан нь Тайваны Мин Чуаны их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцах ажээ.

 5

"Отгонтэнгэр" их сургуулийн ректор, доктор Н.Энхзаяа

 5

-Уран илтгэлийн уралдаан зохион байгуулахын ач холбогдол юу вэ?

-Уран илтгэлийн тэмцээнийг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Харин хятад хэлийг зааж байгаа багш нарын заах арга зүйн форумыг долоо дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ арга хэмжээг зохион байгуулснаар оюутан залуус маань хятад хэлийг сурах, соёл зан заншилыг мэдэхэд их дөхөмтэй. Уралдаанд амжилттай оролцсон залуус маань Тайваний их, дээд  сургуульд хүссэн мэргэжлээрээ суралцах боломжийг олж авдагаараа давуу талтай юм.

5

-Энэ жилийн илтгэлийн уралдааны онцлог нь юу вэ?

-Энэ жил оролцож байгаа оюутнуудын маань ирүүлсэн бүтээлээс харахад чадвар өссөн нь мэдэгдэж байна. Эндээс бид ямар дүгнэлт хийж байна гэхээр жилд ирэх тусам оюутан  залуусын маань хятад хэлийг сонирхон судлах хүсэл эрмэлзэл нь нэмэгдэж байгаа юм байна. Бас монголын их, дээд сургуулиуд болон ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чанар нэмэгдэж байгаатай холбоотой гэж бодож байна.

 5

Улаанбаатар дахь Тайпей худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын төлөөлөгч Яан Син Ий

 5

-Энэхүү форумыг хэд дэх жилдээ хамтран зохион байгуулж байна вэ?

-Манай эдийн засгийн төлөөлөгчийн газрын хувьд олон жилийн туршид  хятад хэлийг дэлгэрүүлэх арга хэмжээг дэмжиж ирсэн. Миний хувьд энэхүү уран илтгэлийн уралдаанд гурав дахь удаагаа хамтран зохион байгуулж байна.

 5

-Яагаад зохион байгуулахаар болсон бэ?

-Тайваний хувьд хятад хэлээр ярьдаг. Тиймээс бид хятад хэлийг гадаадын улс оронд түгээн дэлгэрүүлснээр Тайваний хөгжил, соёл, боловсролыг бусдад таниулах, хоёр улсын хамтын ажиллагаа сайжруулах зам нээгдэг  тул энэхүү форумыг зохион байгуулахаар болсон юм. Нөгөө талаар монгол улс зах зээлийн нийгэмд шилжснээс хойш хойд хөршийнхөө орос хэлнээс гадна урд хөршийнхөө хятад хэлийг суралцах нь зайлшгүй шаардлага бий болсон. Яагаад гэвэл Монгол Улсын иргэдийн эдийн засгийн харилцаанд  Хятад улс томоохон байр суурь эзэлж байгаа тул хятад хэлийг сурах нь маш чухал юм.

 5

"Отгонтэнгэр" их сургуулийн Хятад хэлний IV  ангийн оюутан н.Ундрал

5

-Өмнө нь энэ уралдаанд оролцож байсан уу

-Энэ уралдаан манай сургууль дээр дөрөв дэх жилдээ зохиогдож байна. Миний хувьд энэ тэмцээнд анх удаагаа орж байна. Тэмцээнд улсын болон бага дунд сургуулийн сурагчид оролцдогоороо онцлог. Хүн болгон өрсөлдөгч. Энэ тэмцээнд оролцож байгаа нь маш том үүрэг хариуцлага хүлээлгэж байна.

 5

-Уралдааны ач холбодол?

-Ач холбогдолын хувьд миний хятад хэлний түвшин нэмэгдэхээс гадна хятад хэлээр өрсөлдөх чадвар сайжирна.

 5

-Ер нь залуучууд хятад хэл сонирхон суралцах нь хэр байдаг вэ?

-Хятад хэл Монгол улсад маш эрэлт хэрэгцээтэй хэлний нэг. Тэр ч утгаараа маш олон сургууль хятад хэлийг заадаг. Өрсөлдөөний зах зээл хэдийнэ нээгдсэн.

 5

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сиси:
mанай сургуулийн ректор н.энхзаяа оюутны холбооны ерөнхийлөгч б.ану-үжин гээд бүгд их мундаг удирдагчид. та бүгдээрээ бахархдаг шүү. тэр тусмаа хятад хэл бол их эрэлт хэрэгцээтэй хэл шүү дээ!!! хятад хэлний ангийн оюутнууддаа амжилт хүсье!!!
2014-03-22
boldood:
chi bitgii tenegt.hyatad hel surch bolhgui yu chiniiheer.tarhi n holduu tahia mini hun yugaa surahaa chamaar zaalgah uu.ter tusmaa horsh orniihoo heliig medeh n heregtei bishuu.angli helnees l iluu hereg bolno.chi haraarai.chi ch uzehgui l dee.
2014-03-22
bolor:
oird otgontenger ih surguli tim ajil zohioloo iim ajil demjlee gd ih sonsogdoh boljee sn udirdlaga sn hamt olon bh shg bnaa oyutnuudnch mundag bna ta buhend amjilt husii
2014-03-22
bolor:
oird otgontenger ih surguli tim ajil zohioloo iim ajil demjlee gd ih sonsogdoh boljee sn udirdlaga sn hamt olon bh shg bnaa oyutnuudnch mundag bna ta buhend amjilt husii
2014-03-22
amraa:
otgontenger deed surguuli oyutnuudaa demjsen ikh ajil zokhiokh yumaa, bukh surguuli iimerkhuu ajillaval ch bolokh baikhdaa.
2014-03-22
boldoo:
odoonii huuhduud teneg baina daa. hyatad hel bol zugeer l manai hursh ulsiin hel. hyatad hel bol mongold hamgiin erelttei hel bol bish. tiim ch bailgaj bolohgui.
2014-03-21