Хайди Клум найз залуутай болжээ
“Victory secret”-ийн сахиусан тэнгэр, топ модель Хайди Клум өөрөөсөө 13 насаар дүү залуутай үерхэх болсон тухай “Dailymail.com” мэдээллээ. Хайди Клумын найз залуугаар жүжигчин Вито Шанибол тодорчээ. Тэрбээр 27 настай бөгөөд “НВО” телевизийн гурван цувралд дүрээ бүтээж, Холливуудад хүч үзэж буй нэгэн аж.
Хайди Клумын ээжийн хэлсэнээр “Хосууд өнгөрсөн нэгдүгээр сард Лондонд болсон арга хэмжээний үеэр танилцсан. Вито тэр үед Хайдитай найзынхаа туслалцаатай танилцсан. Охин минь хүүхэд, хуучин нөхөр, ажил, бие хамгаалагчийн асуудал гээд л сүүлийн үед маш их стресстэй байгаа. Харин Вито энэ бүх асуудлыг шийдвэрлэж өгсөн. Нэг үгээр бол гарц нь байсан юм. Тэр залуу их сайн залуу болохоор Хайдигийн хүүхдүүдтэй дотно болж, долоо хоногт 2-3 удаа хамт гадуур зугаалдаг” гэжээ.
Хосууд өнгөрсөн сараас эхлэн албан ёсоор үерхэж эхэлсэн бөгөөд одоо Парист зугаалж, цагийг зугаатай өнгөрүүлж байгаа гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ