Шварценеггер нууц хүүдээ байшин бэлэглэв
Холливудын алдарт жүжигчин Арнольд Шварценеггерийн нууц хүү Жозеф Ваена аавтайгаа тун адилхан болж байгааг “Hollywood.com” мэдээллээ. Энэ жил 16 нас хүрч буй Жозеф Ваена өнгөрсөн даваа гарагт Калифорни мужийн Бэкерсфилд хотын ахлах сургуулийн усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох үед нь гэрэл зурагчид зургийг нь авсан байна. Калифорни мужийн амбан захирагчаар ажиллаж байсан Арнольд Шварцнеггер 2010 онд Жозефийн өмнө хариуцлага хүлээхээ амлаж, хүүгийнхээ санхүүгийн асуудлыг хариуцахаар болсон билээ. Тэрбээр хүүгийнхээ 16 насны төрсөн өдөрт зориулж Бэкерсфилдэд дөрвөн унтлагын өрөө, усан сантай байшин бэлэглэжээ.
Жозефийн ээж Милдред Шварцнеггерийн гэрт 22 жил үйлчлэгчээр ажиллаж байхдаа жүжигчнээс хүүхэдтэй болсон аж. 2011 оны тавдугаар Милдред хүүгийнхээ аавыг Шварцнеггер хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдэж, шүүхэд гомдол гаргаснаар энэхүү хэрэг нийтэд ил болсон билээ. Тус явдлыг дараа Шварценеггерийн эхнэр Мариа гэрлэлтээ цуцлуулж, гурван хүүхдийнхээ хамт өөр хотод амьдрахаар болсон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ