Намын бүлгүүдэд зөвшилцлөө түргэвчлэх шаардлага тавилаа

img

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Ө.Энхтүвшин, АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг нартай өнөөдөр үдээс хойш уулзаж, сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийг түргэвчлэх талаар зөвлөлдөв. Улсын Их Хурлын дарга сонгуулийн хуулийг ойрын өдрүүдэд батлах шаардлагатай байна. Иймээс УИХ дахь намын бүлгүүд зөвшилцөж буй асуудлаа яаралтай тохирч, хуулийг батлах ажилдаа орох хэрэгтэй гэсэн шаардлагыг тэдэнд тавилаа. УИХ дахь намын бүлгүүд ч хуулийн төслийн зарим асуудлын талаархи зөрүүтэй байр сууриа зөвшилцлийн замаар яаралтай шийдвэрлэж, хуулийг ойрын үед батлахын төлөө байгаагаа бүлгийн ахлагчид энэ үеэр илэрхийллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА МАН-ЫН БҮЛГИЙГ БАЙГУУЛСАН БАЙНА УИХ-ААС ИЛҮҮ ЭРХ МЭДЭЛТЭЙ АЛБА БАЙГАА ЮМ БИШ ҮҮ
2012-08-28
САЙХАНБИЛЭГ:
МАН-ЫГ БҮЛЭГ БАЙГУУЛААГҮЙ ЗӨВШӨӨРӨГДӨӨГҮЙ ГЭЭГҮЙ БИЛҮҮ ЯАХААРОАА САЙХАН БИЛАГ УУЛЗАЛДДАГ БИЛЭЭ АЛЬ ЭСВЭЛ АН-ЫН ХАГАРАЛ УУ АЛЬ ЭСВЭЛ САЙХАНБИЛЭГ ХУДАЛДАГДАА ЮУ
2012-08-28