Селена Гомез жирэмсэн болжээ
Өсвөрийн одууд гэгддэг Жастин Бэйбир, Селена Гомез нар анхныхаа хүүхдийг хүлээн авахаар болсон тухай “HollywoodLife.com” мэдээллээ. Залуу хос хэдхэн хоногийн өмнө буцаад нийлж, Нью Йорк хотод байрлах Жастины гэрт хамтдаа амьдрах болсон хэмээн Селенагийн дотны найз хэвлэлийнхэнд ярьжээ. Өнөөдөр Селена “Twitter” хуудаснаа “Ээ бурхан минь болчихлоо гэж үү” хэмээн жиргэснийхээ дараа хүүхдийнхээ хоёр долоо хоногтой зургийг нийтэлж, өөрийгөө жирэмсэн гэдгээ фэнүүддээ дуулгажээ.
Хүүхдийн аав Жастин энэ тухай ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байгаа ч гэсэн ойрын эх сурвалжийн мэдэгдэж буйгаар “Маш их баяртай байгаа” гэжээ. Энэ жил Жастин 20, Селена 22 нас хүрч байгаа юм. Тэднийг хэтэрхий жоохондоо хүүхэдтэй болж буйг шүүмжлэх, бас өхөөрдөх хүмүүс цөөнгүй байгаа ч зарим хэсэг нь худал сенсааци хэмээн үл тоож буй. Олон нийтийн сүлжээнд “Селена жирэмсэн болсон гэж ярихаас сийхгүй худалч охин” гэсэн бол, сүүлийн үед нэр хүнд нь огцом унаж буй Жастинг “сайн аавын дүрээр өмнөх байр сууриндаа очих мунхаг арга” хэмээн тэдний баярт мэдээг үгүйсгэсээр байгаа аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ