
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас долоо хоног бүр кино театруудаар гарч байгаа орлогыг олон нийтэд зарладаг уламжлалтай. Өнгөрсөн хоёрдугаар сард нийт долоон монгол кино шинээр үзэгчдийн хүртээл болсноос “Аз жаргалын шок” инээдмийн уран сайхны кино орлогоороо тэргүүлсэн юм. Харин гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн мэдээгээр тус кино 32 сая төгрөгийн орлогоор дахин тэргүүлжээ. Түүний дараа энэ сарын 7-ны өдөр нээлтээ хийсэн “Хязгааргүй” кино 23 саяын орлогоор удаалсан байна. Одоогоор Монголын кино театруудад доорх гурван кино гарч байгаа бол Алсын удирдлага кино зөвхөн Тэнгис кино театрт гарч байна.
ааа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ