Миний Төмрөө үлгэр жишээ сайхан яваарай гэж хэлсэн
“Амьдрал хайр дээр тогтдог”, “Саа мөнгөн хэрлэн”, “Халхын сайхан хүүхнүүд”, “Зүүдэн бороо”, “Насны намар”, “Ухаарч амьдрах хорвоо”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Намрын дурсамж” зэрэг олон сайхан дууг уянгалаг намуухан хоолойгоор дуулж, Монголын радиогийн алтан фондонд хадгалуулсан эрхэм бол Хан Хэнтий нутгийн хүү Түмэн овогтой Намдагийн Төмөрхуяг юм.
быыөы
Түүнийг гитар хөгжмийн солгой барилт, дэгжин малгай, урт үсгүйгээр төсөөлөхийн аргагүй гэдэг. 1983-1990 онд АДБ-ийн Хан Хэнтий чуулгад дуучин, 1971-1993 онд УБ хотын Хотын захиргааны дэргэдэх эстрад дуу бүжгийн “Варьете” чуулгад дуучин, 1993 оноос одоог хүртэл чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байгаа түүнийг хүмүүс хэдийнээ гавъяат цол хүртсэн хэмээн бодож ирсэн нь нууц биш.
ый
Тэрээр 2006 онд “Монголын Ард Түмний Гавъяат дуучин” цолыг хүртэж, Монголын дуу хөгжмийн урлагт үнэнчээр зүтгэж яваа ард түмэндээ хүндтэй дуучин гэдгээ баталж байсан юм. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар дуучин Н.Төмөрхуяг Монгол Улсын гавъяат жүжигчин цол хүртэж, төрийн хүндлэлийн эзэн боллоо.
й
Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
ы
-МУГЖ цол хүртлээ. Сэтгэгдэл ямар байна?
-Төр хүндэтгэл үзүүллээ. Сайхан шагнал авсандаа баяртай байна.
й
-Та хэзээ СТА болсон билээ?
-Хоёр жилийн өмнө. Би урьд нь ерөнхийлөгчөөсөө Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон авч байсан. Харин одоо Монгол Улсын гавъяат жүжигчин гэдэг цол хүртлээ үнэхээр сайхан юм байна.
й
-Ерөнхийлөгч таньд үг хэлсэн. Юу гэж хэлсэн бэ?
-Би чинь ардчиллын хүн. Миний Төмрөө үлгэр жишээ сайхан яваарай гэж хэлсэн.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ