Барса Атлетикотой учраа таарав
Европын хөлбөмбөгийн аваргуудын лигийн шөвгийн наймын сугалаа Швейцарийн Нион хотноо саяхан явагдаж дууслаа. Шөвгийн наймд Испанийн 3, Английн 2, Германы 2, Францын 1 баг тунан үлдээд байсан билээ. Испанийн гурван баг энэ шатанд шалгарсан тул хоёр нь хоорондоо тулах магадлал өндөр гэж үзэх хүн олон байсан. Үүнийг ч баталж Барселона нутгийнхаа Атлетико Мадрид багтай учраа таарлаа. Харин Испанийн гурав дахь баг болох эзэн хааны Реал Мадрид баг Германы Боруссия Дортмунд багтай учраа таарав. Францын ганц төлөөлөл ПСЖ баг Английн Челситэй таарсан бол аваргаа хамгаалж буй Байерн Мьюнхэн баг Английн Манчестер Юнайтед багтай оноолт таарсан.
Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолтууд 4-р сарын 1, 2-нд явагдах бол хариу тоглолтууд 4-р сарын 8,9-нд явагдана.
1
Б.Чингүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ