Гамшгийн үеийн үзүүлэлт сургуулилт боллоо

img

Моннис Цамхагийн ашиглалт, үйл ажиллагааг хариуцсан “Моннис Пропертиес” ХХК  нийслэлийн Онцгой байдлын газар, Шуурхай бүлэг 105-тай хамтран газар хөдлөл, гамшиг ослоос урдчилан сэргийлэх дөрвөн өдрийн сургалтыг зохион явуулжээ. Энэ үеэр гамшиг тохиолдсон үед авах арга хэмжээний талаар үзүүлэх сургуулилт зохион байгуулсан байна.

“Моннис Цамхаг” нь газар хөдлөлийн 7.5 баллд тэсвэртэй аж. Одоогоор тус барилгад 21 аж ахуй нэгж байгууллагын нийт 1000 гаруй ажилтан ажилладаг юм байна.

Гамшгаас хамгаалах сургалт, сургуулилт нь 2012 онд Моннис Цамхагт, 2013 онд “Моннис Бьюлдинг” оффисын барилга дээр зохиогдож байсан бөгөөд гурав дахь жилдээ зохион байгуулагдсан нь энэ аж.

хххх

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ