Виктор Анд “хаус” бэлэглэхээ амлажээ

img

“Сочи 2014” олимпод гурван алт, нэг хүрэл медалиар энгэрээ мялаасан шорт трекийн алдарт тамирчин Виктор Анд үнэнч шүтэн бишрэгч нь хаус бэлэглэсэн тухай “Yonhapnews.co.kr” агентлаг мэдээллээ. Виктор Ан өнөөг хүртэл Новогорск дахь тамирчдын бэлтгэлийн баазад гэр бүлийнхээ хамт амьдарч байсан юм. Ойрын эх сурвалжийн мэдэгдэж буйгаар, энэхүү хаус бэлтгэл хийдэг газраас нь тийм ч холгүй байдаг гэжээ.

1

Өвлийн олимпийн баатрын хауст хоёр ч компани хандив өргөж, Санкт Петербургт 100 м.кв, Калугад бас нэг байртай болох боломжтой болсон аж.ОХУ-ын Тэшүүрийн холбооны Ерөнхийлөгч Алексей Кравцов “Шорт трек олон нийтийн анхаарлыг ингэж их татаж байгаад бид мэдээж баяртай байгаа. Бас Виктор Аны төлөө баярлаж байна. Гэхдээ ийм тийм юм бэлэглэлээ гэдэг PR олимп болгоны дараа явдагийг мартаж болохгүй. Обинискоос бол барилгын компанийн захирлын бичсэн баталгаат захидал хүлээж авсан байгаа. Захидалд Виктор Анд хоёр өрөө байр бэлэглэх хүсэлтээ илэрхийлсэн байсан. Энэ бол мэдээж гайхалтай хэрэг, гэхдээ тэд одоо яг тамирчинд түлхүүрийг нь өгсөн юм алга байна” хэмээн ярьжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

vasv:
short track goy sport shuu
2014-06-02
zochin:
orosuud ugdug shd . amarhuud uguu biz dee
2014-03-23
zochin:
tuvshuug maani avraga bolhod mongoliin olon kompaniud pr hiij bsandaa ihenh amlaltaa biyluuleegui gesen shvv
2014-03-23
сэтгэгдэл үлдээ:
за тэр монголын иргэн бол гэсэн хүнд болон иймэрхүү бодолтой байгаа хүүхдүүдэд хэлэхэд монголчууд нутаг дээрээ олимп зохиох хэмжээнд хүрсэн цагт л наад санаа чинь зөв тэрнээс бусад үед бол огтхон ч хэрэггүй
2014-03-23
bold :
siimhii ch gesen ger mini segsger ch gesen eej mini gedeg dee tegj baigaa uilaad solongos ruugaa butsah bailgui dee
2014-03-23
odgerel:
mongoliin irgen bolchoochee,yadaj missuud zagvar umsugch nar n unegui uilchlene shuudee
2014-03-23
мундаг:
юу гээд байна аа
2014-03-23
zzzz:
chi uuruu khicheellech ,
2014-03-23
мундаг:
гайхалтай юмаа монгол ийм мундаг тамирчинтай болох юм сан
2014-03-23