Кейти Перри: Би Майли Сайрусаас болж найз залуудаа хаягдсан

img

Дуучин Кейти Перри, Майли Сайрусын Лас Вегаст болсон “Bangerz tour” аялан тоглолтын нээлтэд хүрэлцэн ирж баяр хүргэсэн юм. Тэр үеэд Майли Кейти Перриг үнсэж, олныг гайхшруулсан билээ.Харин дээрх тоглолтын дараа Кейти Перри найз залуу Жон Мауараас ямар ч шалтгаангүй салсан юм. Тэр хоёр өнгөрсөн Валентины баяраар сүй тавьсан хэмээн найзууд нь хэлсэн ч хосууд энэ талаар огтхон ч мэдээлэл өгөөгүй аж.

1

Кейти Перри “Hollywood.com” сайтад өчигдөр ярилцлага өгөх үеэрээ “Би Майли Сайрусыг хүндлээд тоглолтод нь очсон. Үнэндээ тэр өдөр надад ямар нэгэн муу зүйл тохиолдох юм шиг санагдаад байсан. Тоглолтын дундуур Майли намайг тайзны голд ирэхийг хүссэн. Олон хүмүүс байсан учир би юу ч бодоогүй л очсон. Харин юу болсон гээч. Тэр намайг үнссэн. Зүгээр найз охидын үнсэлт бус, яг л өгөөшөө олзолсон ирвэс шиг. Би ярихыг хүсэхгүй байгаа ч гэсэн би Майли Сайрустай үнсэлцсэний дараа найз залуу минь намайг хаясан. Жон Мауар энэ бүхнийг мэдсэнийхээ дараа салах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Би яагаад ийм шийдвэр гаргасаныг нь асуухад тэр юу ч хариулаагүй” гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
хохь чинь гэдэг юм да манай монголчууд. их алцаганах ийм л үр дүнд хүргэнэ.
2014-03-25
зочин:
тэгвэл тэр хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур майли сайрустай нь суучихаааачээ
2014-03-24
сссс:
мауар гэнэ үү мэйер гээч
2014-03-23