Ангела Маркель: “Оросыг Их 8”-аас хасаагүй
Германы Канцлер Ангела Маркель “CNN” агентлагт Украин, Крымийн асуудлаар өөрийнхөө байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Крымийг өөрийн болгохын тулд хэтэрхий яарсаны улмаас нэг чухал зүйлийг орхидуулсанаа тэрбээр мэдэхгүй байгаа.
ый
Путин Украинд өрнөж буй эсэргүүцлийн жагсаалыг далимдуулж тус улсын Ерөнхийлөгч Виктор Януковчийг Орост хорьж, Крымд эрхээ тогтоосон. Крымд бүх нийтийн сонгууль гэх нэрээр Орос Крымийг удирдах болсон. Тэгэхдээ Путины түргэн шийдвэр Орос гэх гүрэнг дэлхий даяараа гадуурхаж эхэлсэнийг тооцоолоогүй бололтой.
й
Путин энэ бүхнийг одоогоор тоохгүй байгаа ч гэсэн тав эсвэл 10 жилийн дараа ямар үр дагавар гарахыг тооцоолох хэрэгтэй. Төгсгөлд нь, ОХУ “Их 8”-ын бүрэлдэхүүнд багтсан хэвээр байгаа. Хэдийгээр ирэх зургадугаар сард “Сочи” хотноо зохион байгуулахаар төлөвлөж байсан “Их 8”-ын дээд хэмжээний уулзалтыг хойшлуулахаар болсон ч үүнтэй холбоотой өөр ямар нэгэн шийдвэр гараагүй” гэжээ.
й
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ