Кейни, Ким хоёр “Vogue” сэтгүүлд ярилцлага өгөв

img

Реппер дуучин Кейни Уэст болон реалити шоуны од Ким Кардашиан нар дэлхийн алдарт “Vogue” сэтгүүлийн нүүр хуудсыг чимжээ. Хосууд ирэх тавдугаар сард хуримаа хийхээр болсон бөгөөд сэтгүүлийн нүүрэнд Ким Кардашиан хуримын даашинзтай гарчээ. Хосууд зургаа авахуулсанаас гадна сонирхолтой ярилцлага өгч, өөрсдийг нь шоглосон “Bound 2” клипийн талаар байр сууриа илэрхийлжээ.

1

Ким “Бид хуримаа ирэх тавдугаар сарын 17-ны өдөр Италид хуримаа хийхээр болсон. Энэ үеэр хөөрхөн охин Норт Уэст минь надтай адилхан хуримын даашинз өмсөх болно. Би маш их аз жаргалтай байна. Харамсалтай нь Кейни Уэст бид хоёрыг гутаасан, доромжилж, бидний хуримыг үл хүндэтгэсэн хүмүүс тохуурахсан видео клип болон ухуулга хуудсуудыг олон нийтийн сүлжээнд байрлуулж байгаад харамсч бас гомдож байна. Хүн бүхэн хосоороо амьдардаг. Бид ч гэсэн сайхан амьдрахыг хүсч байна. Хэдий би өмнөх амьдралдаа хоёр удаа гэрлэж байсан ч гэсэн энэ хурим шиг сэтгэлийг минь догдлуулаагүйг мэдлээ” хэмээн ярьжээ. Тус сэтгүүлийн 5-6 хуудсанд Кейни, Ким нар алаг нүдэн Норитойгоо зургаа авахуулжээ.

1 1 Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

****:
shijgiin negrtei yu yaah durtai gaj huuhen sh dee,
2014-03-24
хөөрхөн :
хөөрхөн хосууд юмаа
2014-03-23