Майли Сайрусын нэр хүнд буурч байна

img

Майли Сайрусын нэр хүнд огцом буурсаар байна. Тэрбээр өнгөрсөн сараас эхлэн “Bangerz” гэдэг нэртэй аялан тоглолтоо хийж, үнэнч фэнүүдийгээ баярлуулж байгаа билээ. Түүнийг тоглолтынхоо үеэр хэтэрхий задгай хувцас болон дууны үгэндээ хэт их хараалын үг оруулсан учир 21-оос доош насныхныг уг тоглолтыг үзэхийг хориглосон учир билетийн борлуулалт тааруухан байгаа юм.

1

Майли өнгөрсөн баасан гарагт Лос Анжелест болсон тоглолтынхоо үеэр хар тамхи хэрэглэсэн нь илэрч, цагдаа нарт баригдсаны улмаас тоглолт хугацаанаасаа өмнө өндөрлөж, нэлээдгүй асуудалтай учирсан билээ. Тус тоглолтыг үзэхээр ирсэн 5000 гаруй үзэгч тоглолт таалагдахгүй байгаагаа мэдэгдэж, тасалбарын үнийг буцааж өгөхийг шаарджээ.Зарим үзэгч тасалбараа хагас үнээр нь ч хамаагүй буцаахыг хүсч буйгаа тоглолтын зохион байгуулагч нарт мэдэгджээ.

1

Майлигийн тоглолтын тасалбарын үнэ 225-182 ам.доллар болтлоо бууж, борлуулалт тун муу байгаа юм. Дуучин бүсгүй Хойд Америкт 39, Европт 21 тоглолт хийх үлдээд байгаа ч тасалбарын борлуулалт 40 хувь ч хүрэхгүй байгаа тухай Dailymail.com мэдээллээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

уууу:
урт хэлтэй, банзан бөгстэй ац
2014-03-24
odon:
galzuugiin emnelegt ochvol taarna.eruul xun iim baix uu
2014-03-23
sdsdsd:
iishsh chaavaa*a iim od gj yu bxvdee..,ooriigoo xynaj joloodox chadvargui xar tamxichin,
2014-03-23