Малайзийн Засгийн газар АНУ-ын тусламжаас татгалзав
Малайзийн эрх баригчид сураггүй болсон онгоцтой холбоотой хэрэгт алан хядагчид оролцсон гэсэн ямар нэгэн ул мөр олдоогүй байгаа учир АНУ-аас санал болгоод буй өргөн хэмжээний хайх ажилд туслах саналыг хүлээн авахгүй гэдгээ мэдэгджээ.
a
АНУ-ын тагнуулын болон хууль сахиулах байгууллагууд өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд явуулсан хайх ажиллагааныхаа үр дүнд ямар нэг алан хядагчидтай холбоотой баримт мэдээлэл олоогүй байгаагаа мэдэгдсэн ч энэ хэрэгтэй ямар нэгэн байдлаар террорист этгээдүүдийн гар хөл хүрсэн байх магадлалтай гэсээр байгаа ажээ.
a
Малайзийн нийслэл Куала Лампурын олон улсын нисэх буудалд АНУ-ын Холооны мөрдөх товчооны хоёр баг ажиллаж, алан хядагчтай холбоотой мэдээллүүд цуглуулж, “Malaysian airlines” компанитай холбоотой мэдээллүүдийг нэг бүрчлэн судалж байгаа юм.
a
Онгоц радарын системээс алга болсоныхоо дараа уг онгоцны “ACARS” систем долоо орчим цаг ажилласан гэж АНУ-ын зүгээс мэдэгдээд байгаа билээ. Хэрвээ онгоц барьцаалагдсан бол энэ төрлийн арга барилаар онгоц барьцаалсан анхны тохиолдол энэ болох аж.
s
Одоогоор 27 орны аврах багийнхан Энэтхэгийн далайд гол анхаарлаа хандуулж, хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа юм.
s
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ