Сүрьеэ нь нянгаар халдварлагддаг “нийгмийн” халдварт өвчин
Жил бүрийн 3 дугаар сарын 24-нийг Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Жил бүр дэлхий дээр сүрьеэгээр 9 сая хүн өвддөг ч тэдний 3 сая нь сүрьеэгийн тусламж авч чаддаггүй аж. Тиймээс энэ жил дэлхийн Сүрьеэтэй тэмцэх өдрийг “Сүрьеэгээр өвдсөн хүн бүрийг илрүүлж, эмчилгээнд хамруулж, эдгэрүүлцгээе’’ гэсэн уриатайгаар дэлхий дахинаа тэмдэглэж байна.
c
Сүрьеэгийн тусламж, үйлчилгээ авч чадахгүй байна гэдэг юу гэсэн үг вэ? Энэ бол Сүрьеэгээр өвдсөн хүн бүр өвчний шинж тэмдэг, өвчний талаар ойлголт үгүйгээс эмнэлэгт хандахгүй байх, хандсан ч олон шалтгааны улмаас болж оношлогдохгүй байх, оншологдсон ч эмчилгээнд хамрагдахгүй байхыг хэлдэг ажээ. Дэлхийн Сүрьеэтэй тэмцэх өдрийн хүрээнд ЭМЯ, ХӨСҮТ, Глобаль сан зэрэг холбогдох байгууллагууд маргааш 15.00 цагт ЭМЯ-ны хурлын “Б” зааланд хэвлэлийн бага хурал хийж, иргэдэд мэдээлэл өгнө.
sd
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, сүрьеэ нь сүрьеэгийн нянгаар халдварлагддаг “нийгмийн” халдварт өвчин гэж үздэг. Ханиад томуутай адил амьсгалын замаар халдварлагддаг учир энэ өвчнөөр хэн ч өвчилж болно. Сүрьеэ өвчин бүрэн эмчлэгддэг боловч дэлхий нийтээр сүрьеэ өвчний улмаас жилдээ 1.7 сая хүн нас бардаг аж. Харин сүрьеэгийн халдвараар өвчилсөн шинэ тохиолдол жилдээ 9.4 сая бүртгэгддэг гэсэн тооцоог ДЭМБ-аас гаргажээ.
Анх 1882 оны гуравдугаар сарын 24-ны өдөр доктор Роберт Коч сүрьеэгийн вирусыг анх илрүүлсэн байна. Үүнээс хойш зуун жилийн дараа буюу 1982 оны гуравдугаар сарын 24-ны өдрийг “Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр” болгон зарласан юм байна. Дэлхийн хэмжээнд бүртгэгдэж байгаа сүрьеэгийн тохиолдлын тоо жил бүр нэмэгдэж байгаа ч нас баралтын тоо жилээс жилд буурч, эмчилгээний үр дүн өндөр байгаа юм байна.
бы
Сүрьеэгээр гэмтдэггүй эрхтэн гэж байдаггүй ч өвчилсөн хүмүүсийн ихэнх нь уушгины сүрьеэгээр өвчилсөн байдаг. Уушгины сүрьеэгээр өвчилсөн, цэрэнд нь сүрьеэгийн нян байгаа хүмүүс энэ өвчний халдварыг тараадаг. Тэднийг ханиалгах, найтаах, цэрээ хаях, ярих, дуулахад сүрьеэгийн нян агаарт цацагдан, бохирдсон энэ агаараар нь халдварлагдсан хүмүүс сүрьеэгийн нян авдаг.
ый
Гэхдээ энэ агаараар удаан хугацаагаар амьсгалсан хүмүүс гол төлөв халдвар авдаг байна. Үүнээс харахад халдвартай сүрьеэтэй хүний гэр бүлийнхэн, хамт ажилладаг хүмүүс халдвар авч, биеийн эсэргүүцэл султай бол өвчлөх аюултай. Харин нийтийн унаа юмуу олон нийтийн газарт сүрьеэтэй хүн ханиалгаж байвал тэр хүнээс халдвар авах нь бага байдаг. Мөн сүрьеэгийн нян аяга, таваг, өмссөн хувцас зэргээс халдварлахгүй. Бусад халдварт өвчнүүд, жишээлбэл: Халдварт шар, бэлгийн замын халдварт өвчнүүдтэй харьцуулахад сүрьеэ өвчнөөр өвчлөх нь тухайн хүний хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн буруу зуршил зэргээс шалтгаалдаггүй.
ы
Сүрьеэгийн халдвар авсан эсэхийг сүрьеэгийн сорилоор тодорхойлж болно. Хоол унд дутмаг, сэтгэл санаагаар унах, бусад халдварт өвчнөөр өвчлөх, архи тамхи тогтмол хэрэглэх, ядрах зэргээс тухайн хүний биеийн эсэргүүцэл суларч “унтаа” нянгууд сэрж эд эрхтэнг гэмтээж эхэлнэ. Энэ тохиолдолд сүрьеэгээр “өвчилсөн” байна гэж хэлдэг бөгөөд уг хүнд зовиур шаналгаа гарч эхэлнэ. Хэрэв та ажил амралтаа зөв зохицуулж, тогтмол хооллож, архи, тамхи хэрэглэхгүй байвал таны биеийн эсэргүүцэл сулрахгүй сүрьеэгээр өвчлөхгүй байж болох юм.
б
Манай улсын нийт хүн амын 10 орчим хувь нь сүрьеэгийн халдвар авсан байдаг ба нийт тохиолдлын 80 орчим хувийг ид хөдөлмөрлөх насныхан буюу 15-49 насны хүмүүс эзэлж байгаа аж. Сүрьеэгийн илрүүлэлт, оношлогоо, эмчилгээний үр дүн 2010 оны статистик үзүүлэлтээр Номхон далайн Баруун бүсийн хэмжээнд тавьсан зорилтуудыг биелүүлж байгаа боловч сүрьеэ өвчний тархалт улсын хэмжээнд буурахгүй байгаа юм.
ы
Энэхүү өвчин нь манай улсын хүн амын нас баралтын шалтгааны 6 дугаарт орж, Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй 7 орны тоонд тооцогдож байна. Хамгийн сүүлийн статистикаар шинээр илэрсэн сүрьеэгийн тохиолдлыг насаар нь авч үзвэл 16-44 насныхан 69 хувийг эзлэж байгаа нь залуу, хөдөлмөрийн насны хүмүүс илүүтэй өвчилсөн байна. Хүйсний хувьд эрэгтэйчүүд 55 хувь, эмэгтэйчүүд 45 хувийг тус тус эзлэж байна. УБ хотод сүрьеэгийн шинэ тохиолдол 2206 бүртгэгдсэн нь улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт шинэ сүрьеэгийн дотор 55,4 хувийг эзлэж байна.
бй
Сүрьеэ нь сүрьеэгийн нянгаар халдварлагддаг халдварт өвчин бөгөөд ханиад томуутай адил амьсгалын замаар халдварлагддаг тул энэ өвчнөөр хэн ч өвчилж болно. Халдвар авсан хүмүүсийн 10 орчим хувь нь өвчилж, үлдсэн ихэнхи хувь нь өвчлөлгүйгээр амьдралын туршид сүрьеэгийн халдварыг хадгалсаар явдаг байна. Тиймээс иргэд удаан хугацаагаар буюу гурван долоо хоногоос илүү ханиалгах, цээжээр өвдөх, цустай буюу цэртэй ханиалгах, шалтгаангүй жин буурах, халуурах шинж тэмдэг илэрч байвал эмчид яаралтай үзүүлж “сүрьеэгийн шинжилгээ” өгөх шаардлагатай аж.
ы
Сүрьеэ эдгэрдэг өвчин бөгөөд эмчийн заавраар эмээ 6-8 сар тогтмол уухад бүрэн эдгэрдэг. Эмээ алдаг оног ууж эмчилгээг олон хоногоор таслах нь сүрьеэгийн савханцар эмэнд тэсвэржин улмаар эмэнд дасалтай сүрьеэ үүсдэг байна. Харин эмэнд дасалтай сүрьеэ хоёр жилийн турш эмчлүүлэх шаардлагатай. Хамгийн гол нь энэ хугацаанд эмч зөвшөөртөл ажил, сургууль, цэцэрлэг, олон нийтийн газар явахгүй байхыг сануулдаг тул ихэнхдээ эмнэлэгт буюу ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлдэг байна.
я
Иймд сүрьеэгийн эдгэрэлтэнд өвчтөний сэтгэл санаа тайван байх нь чухал тул өвдсөн хүн айж эмээх, санаа зовох, ичих шаардлагагүй мөн өвчтөний гэр бүлийн гишүүд, найз нөхөд ажлын хамт олон өвчнийг бүрэн эдгэрэхэд нь туслах хэрэгтэй юм. Түүнчлэн Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үйлсэд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрийн болон төрийн бус байгууллагууд, компани, аж ахуйн нэгжүүд, хамт олон, иргэд эрүүл мэндийн салбарынхантай хамтран ажиллаж чадвар энэхүү өвчний гаралтын бууруулж, өвчилсөн тохиолдолд эмнэлгийн тусламж эрт авах боломжтой болох юм.
быП.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ