Эдийн засгийн чуулган Төрийн ордонд эхэлнэ

img

Монголын эдийн засгийн чуулган өнөөдөр Төрийн ордонд болох гэж байна.  Хоёр өдрийн турш үргэлжлэх уг чуулганаар Монгол улсын ирээдүй, нийгэм, эдийн засагт тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцэх юм. Мөн Дэлхийн эдийн засгийн форумын төслийн баг Монгол улсын хөгжлийн зураглалын хувилбаруудыг танилцуулах болно.

Энэ удаагийн чуулганы уриа нь “Монголдоо бүтээцгээе” нэртэй байгаа юм. Чуулганд 800 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд 30 гаруй сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

,

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ