“Буянт Ухаа-1” хорооллын бүртгэл 18:00 цагт дуусна
“Буянт Ухаа-1” хорооллын бүртгэл өнөөдөр 18.00 цагт дуусна. Энэ сарын 10-наас эхэлсэн бүртгэл 14 хоногийн хугацаанд ТҮЦ машинаар явагдсан. Ингэж бүртгэсэн иргэдийн мэдээллийг ТОСК-оос шүүж, шаардлага хангасан иргэдийн дунд сугалаа явуулснаар “Буянт ухаа-1” хороололд амьдрах иргэд тодрох юм.“Буянт-Ухаа-1” хорооллын орон сууцны нэг метр квадратын үнэ 1 сая 280 мянган төгрөг бөгөөд Засгийн газраас баталсан журмын дагуу тодорхой зорилтот бүлгийн иргэд л уг орон сууцанд орох юм.
ааа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ