Онгоц хайх ажиллагаанд НАСА туслахаар болов
АНУ-ын НАСА-гийн мэргэжилтнүүд Малайзын Куала Лампураас Бээжингийн чиглэлд хөөрсөн “Boeing 777-200” онгоцыг олоход туслахаа амлаж, шаардлагатай тохиолдолд нэмэлт хүч илгээхээ мэдэгдсэн байна. НАСА-гийн мэргэжилтнүүд хиймэл дагуулаас авсан Энэтхэгийн далайн зургийг судлаж, онгоцны байршлыг олох аж.
Хятад, Австралийн хиймэл дагуулаас авсан зураг дээр онгоцны хэлтэрхий байж болох дахин нэг зүйл гарсныг эрлийн багууд хайж байгаа ч тус биет усны мандал дээр таван минут хэртэй байснаа алга болсон учир олоход тун хүндрэлтэй болжээ. Хэдхэн хоногийн өмнө Энэтхэгийн далай орчмоос онгоцны хэсэг байж болох хоёр зүйл олдсоныг Хятадын шинжээчид усан цахилгаан станцын хэлтэрхий байсан тул хайх ажиллагааг өргөсгөхийг хүссэн байна.
Гурван долоо хоногийн өмнө учир битүүлгээр сураггүй болсон “Boeing 777-200” онгоцыг хайсаар байгаа боловч ямар ч үр дүн гараагүй. Онгоц чиглэлээ өөрчлөн буцаад эргэсэн гэх таамгаас өөр зүйл эрлийн багийханд байхгүй байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ