Амиа алдсан иргэдийн тоо нэмэгдсээр байна
Венесуэлийн Засгийн газрыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан эмх замбараагүй байдалд хүрснээс амиа алдсан иргэдийн тоо нэмэгдэж байгаа тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Венесуэлийн хотуудад болж буй эсэргүүцлийн жагсаалын үеэр амиа алдсан хүмүүсийн тоо 33 хүрсэн тухай Засгийн газраас мэдэгджээ. Энэхүү жагсаалын улмаас тус улсын Ерөнхийлөгч Николас Мадурог НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн шүүмжилж, нэн даруй жагсаал, цуглааныг таарахыг хүссэн байна.
Нийслэл Каракас хотод өчигдөр 20 мянган иргэн оролцсон эсэргүүцлийн жагсаал болсон бөгөөд жагсагчид цагдаа нартай мөргөлдөж, 1000 иргэнийг баривчилсан аж. Цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий хэрэглэж, усаар шүршиж тараахыг оролдсон бол жагсагчид цагдаа нар руу чулуу болон гар аргаар бэлдсэн тэсрэх бодис шиджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ