Тайваний оюутнууд цагдаа нартай мөргөлдөв
Өнгөрөгч долоо хоногоос эхэлж, Тайваний их сургуулийн 2000 гаруй оюутан залуус Засгийн газраа Хятадтай хийх худалдааны гэрээг байгуулахаас татгалзах хэрэгтэй хэмээн парламентын ордноо эзэлсэн билээ. Хэсэг хугацаанд Засгийн газар оюутнуудыг тарахыг хүлээсэн бол өнөөдөр цагдаа, хяналтын байгууллагынхан парламентын танхимаас оюутнуудыг хүчээр гаргах гэж оролдсоны улмаас мөргөлдөөн гарчээ. Цагдаа нар оюутнууд руу даралттай усаар шүршиж тараахыг оролдсон бол оюутнууд Тайпей хотын төв талбайд байрлах ордны төмөр хаалгыг автомашинаар эвдэлж, Хятадын төрийн далбааг шатааж, эсэргүүцлээ илэрхийлжээ.
:
Оюутнуудыг удирдаж буй Тайваний их сургуулийн эдийн засгийн IV курсын оюутан Синди Суай хэвлэлийнхэнд “Бид талбай эсвэл Засгийн газрын өмнөх хэсэгт эсэргүүцлийн жагсаалаа хийж болох л байсан. Харин Засгийн газрын удирдлагууд бидний үгийг нохой шиг үл тоож, Хятадтай худалдааны гэрээ байгуулж, шууд л Хятадын эрхшээлд орох байсан. Парламентын гишүүд Хятадтай байгуулах худалдааны гэрээг хэлэлцэж байх үед бид хүчээр орж ирсэнээр тус гэрээг байгуулахыг хэсэг хугацаанд ч гэсэн хойшлуулж чадсан. Өнөөдөр олны нүдэн дээр хэдэн мянган цагдаа болон хүчний байгууллагынхан бидний зоригийг мохоохыг тулд хүч хэрэглэж, 10-аад оюутанг баривчилсан” гэж ярьжээ.
.
БНХАУ өнөөг хүртэл Тайваний их газрыг өөрийг газар нутаг гэж үздэг ч, 1948 онд тусгаар улс болсон хэмээн Тайвань тунхагласнаас үүдэн хоёр орон таарамжгүй харьцаатай байдаг юм. Олон жил үргэлжилсэн дайсагнасан харьцааг зогсоохыг тулд Хятадын удирдлагууд өнгөрсөн нэгдүгээр сард Тайваньд анх удаа түүхэн айлчлал хийж, хоёр оронд ашигтай худалдааны гэрээг байгуулах санал тавьсан билээ. Засгийн газар үүнийг хүлээн зөвшөөрч нэгдүгээр шатны гэрээг өнгөрсөн сарын сүүлчээр зурж баталгаажуулсан бол хоёрдугаар шатны гэрээ байгуулахаас өмнө ийнхүү оюутнуудын эсэргүүцэлтэй тулгарч буй билээ.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ