Мишель Обама цагаан хэрмийг үзжээ
АНУ-ын тэргүүн хатагтай хоёр охиныхоо хамтаар дэлхийн долоон гайхамшигийн нэг Цагаан хэрмийг үзэж сонирхсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тэрбээр өчигдөр Хятадын Ерөнхийлөгч Си Жинпин, тэргүүн хатагтайн хамт Европын орнуудад албан ёсны айлчлал хийхээр эх орноосоо хөдөлсөний дараа Комминуст намын Ерөнхий нарийн бичгийн дарга Дань Литай хамт Цагаан хэрэмтэй танилцах аялалдаа гарчээ.
14
М.Обама “Синьхуа” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр “Цагаан хэрмийн тухай ном, зохиолоос уншиж байлаа. 2009 онд миний нөхөр Хятадад хийсэн айлчлалынхаа хүрээнд энэхүү гайхамшигт Цагаан хэрэмтэй танилцсан тухайгаа 7-8 ангийн хүүхдүүдэд зориулсан гарын авлага болгон гаргаж байсан юм. Би ч гэсэн АНУ-д буцаж очоод Цагаан хэрэм болон эртний түүхт Хятад орны талаар өөрийнхөө бодол санаагаа цаасан дээр бичиж үлдээх болно” гэжээ.
Тэргүүн хатагтайн Хятадад хийж буй айлчлал хоёр хоногийн дараа өндөрлөх бөгөөд тус айчлалынхаа хүрээнд өчигдөр Бээжингийн их сургуулийн оюутнуудад илтгэл тавьсан бол өнөөдөр Хятадын Шаолиний сургуулийн сурагчидтай уулзаж, тэдний үзүүлбэрийг үзэх гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ