Туркийн зэвсэгт хүчин Сирийн онгоцыг дэлбэлжээ
Туркийн зэвсэгт хүчин Сирийн байлдааны онгоцыг аюултай гэж үзсэн учир дэлбэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Туркийн Засгийн газраас мэдээлснээр, “Сирийн онгоцонд хоёр удаа анхааруулга өгсөн боловч анхааруулгыг хүлээн аваагүй. Мөн манай улсын агаарын хилийг зөрчсөн учир ийнхүү дэлбэлсэн” гэжээ.
Туркийн Ерөнхий сайд Ресеп Тайип Эрдоган Сирийн байлдааны зориулалттай онгоц дахин ийм үйлдэл гаргасан тохиолдолд анхааруулга өгөхгүйгээр дэлбэлэхээ мэдэгджээ.
Дээрх үйлдлийн дараа Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад мэдэгдэхдээ, “Тус байлдааны онгоц Сирийн газар нутаг дээгүүр нисч явсан гэдгийг онцлоод, Туркийг харгис түрэмгийлэл явуулж байна хэмээн буруутгаж, энэхүү хэргийг олон улсын шүүхэд хандахаа хэлсэн байна.
Өнгөрсөн 2011 онд Сирийн арми, Туркийн байлдааны онгоцыг агаарын хил зөрчсөн хэмээн үзэж, ямар ч сануулгагүйгээр устгаж байсан бол, 2012 онд Туркийн зэвсэгт хүчин Сири улс руу тусламж хүргэхээр явж буй автобусыг дэлбэлсэнээс үүдэн хоёр орны харилцаа хурцадсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ