“UB construction” аппликэйшн иргэдийн хэрэгцээнд очлоо

img

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Мобикомын гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй нар өнөөдөр дэлхийн хамгийн анхны авто зам барилга байгууламжийн мэдээллийг гар утаснаасаа авах “UB construction” аппликэйшнийг  танилцууллаа. Энэхүү аппликейшнийг “Баяжуулсан хиймэл дүрслэл” технологийг ашиглан Мобиком компани бүтээсэн бөгөөд объектын байршил, чиглэл, хүрэх алслалыг тодорхойлох боломжтой төдийгүй хэзээ ч хаанаас ч Улаанбаатар хотод баригдаж буй барилга байгууламж, орон сууц, зам засварын ажил, түүний тусгай зөвшөөрөл хууль ёсны эсэхийг  иргэдэд олгох юм.

аааа

Аппликэйшнийн тусламжтайгаар 

1. Барилга, замын мэдээллийн байршлыг харах 2. Барилга, замын талаар дэлгэрэнгүй мэдээлэл харах 3. Барилга, замтай холбоотой гомдол, санал хүсэлт илгээх 4. Зам засварын талаар серверээс мэдээлэл авах боломжтой

Хууль бус барилга байгууламж, авто замын мэдээллийг Нийслэлийн Иргэд хүлээн авах төвд иргэдээс  цахим хэлбэрээр хүлээн авч бүртгэх бөгөөд аппликэйшнийн тасралтгүй үйл ажиллагааг НЗДТГ, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Авто замын газар, Иргэдийг хүлээн авах төв, Мэдээллийн технологийн газар хариуцан ажиллах юм. Өнөөдрийн байдлаар тус аппликейшнд 600 гаруй байршил дахь мэдээлэл багтжээ. Мөн иргэд  хууль бус барилга, замын ажлын мэдээллийг  “Мэдээлэх” гэсэн цэсээр дамжуулан холбогдох албаныханд мэдэгдэж болно.

ааа

Аппликэйшнийг  татаж авах холбоос

iOS: https://itunes.apple.com/de/app/ub-construction/id834363464?l=en&mt=8

Андройд гар утсанд зориулсан:

https://play.google.com/store/apps/details?id=com.qluedo.ub

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
saihan medee baina. iim huhtsuliig burduulj uguhuur ajilaa chanartai hiij surna shuu dee.
2014-03-24