Хүүхэд зодсон багшийг ажлаас нь түр чөлөөлжээ
Эрдэнэт үйлдвэрийн харьяа Энэрэл хүүхдийн асрамж хамгааллын төвийн багш хүмүүжигч хүүхдээ зодсон хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Энэ хэргийн дагуу тус аймгийн Нийгмийн хөгжил, мэргэжлийн хяналтын хэлтэс, багшийн ёс зүйн хороо, хууль зүйн холбогдох мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй баг гарч, нөхцөл байдлыг газар дээр нь шалгасан байна. Уг шалгалтын дүгнэлт гараагүй байгаа бөгөөд хүүхэд зодсон багшийг ажлаас нь түр хугацаагаар чөлөөлөөд байгаа аж. Харин хохирогч хүүхдийн биед ямар нэгэн хүнд гэмтэл учраагүй, биеийн байдал хэвийн байна.
аааа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ