Алдартнууд "цугласан" үзэсгэлэн
Монголын Уран зургийн галерейн танхимд Хөрөг зургийн үзэсгэлэн нээгдлээ. Энэ удаагийн үзэсгэлэнд тус галерейн сан хөмрөгт хадгалагдаж буй хөрөг бүтээлүүдийг дэлгэн тавьсан байна. Тухайлбал Монгол Улсын төрийн шагналт, ардын зураач Н.Цүлтэм, Ү.Ядамсүрэн, Зураач Маньбадар, Г.Одонгийн “Ахмад уран бүтээлчид”, Ү.Ядамсүрэнгийн “Д.Сүхбаатар”, “Х.Чойбалсан”, До.Болдын “Барималч Амгалан”, Монгол Улсын ардын зураач Б.Гомбосүрэнгийн “Цэдэнбалын бага нас”, Урчуудын эвлэлийн шагналт зураач Ц.Жамсраны “Манлайбаатар”, Н.Орхоны “Жамуха хаан ба ганцаардал”, Лхагвадоржийн “Ардын жүжигчин Чимэд-Осорын хөрөг”, Б.Насанцэнгэлийн хөрөг зургууд зэрэг үе үеийн төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн хөрөг олны хүртээл болжээ. Мөн соёл, урлагийнхнаас гадна ахмад дайчин, партизаны хөрөг болон монгол бүсгүйчүүдийн хөргүүд багтжээ.
ааа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ