Онгоцны тухай дахин нэг таамаг гарч ирэв
Гурван долоо хоногийн өмнө Куала Лампураас Бээжингийн чиглэлд нисч явсан “MH370” онгоц сураггүй алга болсон билээ.
Австралийн Ерөнхий сайд Энэтхэгийн өмнөд хэсгээс онгоцны хэсэг байж болзошгүй хоёр биетийг олсон гэдгээ мэдэгдсэний дараахан 27 орны аврах баг болон “НАТО”-гийн аврагчид тэр хэсэгт гол анхаарлаа хандуулаад байсан юм. Харин энэхүү хоёр биетийг онгоцны хэсэг бус усан цахилгаан станцын үлдэгдэл байсан гэдгийг Малайзийн талаас мэдэгдсэнээр аврах ажиллагаа дахин гацаанд ороод байсан билээ.
Өнөөдөр Энэтхэгийн далайгаас Францын хиймэл дагуулаар авсан онгоцны зурагтай тун төстэй биет олджээ. Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт хайгуул хийж буй Хятадын “IL-76” онгоц хоёр том биеттэй хамт нэг жижиг цагаан зүйл хөвж буйг илрүүлсэн талаар мэдээлэв. Хайгуулын талбайгаас хэдхэн километрийн зайтай орших тус обьект сураггүй болсон онгоц мөн эсэхийг таниулах ажиллагааг удахгүй явуулахаар болсон гэдгээ мэдэгджээ.
Францын хиймэл дагуулаар 22 метр урт, 13 метр өргөнтэй обьектын зургийг авсан нь сураггүй болсон онгоц байх өндөр магадлалтай гэж Хятадын талаас мэдэгдээд буй.
Малайзийн Засгийн газар болон олон улсын эрлийн багийнхан Энэтхэгийн далай дахь хайгуулаа үргэлжлүүлэхээр болж, Францын хиймэл дагуулаар авсан хэсгийг онгоц мөн эсэх нь одоогоор тодорхойгүй учир аврах багаас ирэх мэдээг тэвчээртэй хүлээхийг хүсчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ