“Тэнгэрийн сүм-Эх орон” тоглолт болно
МЗЭ-ийн гишүүн, “Алтан-Өд” яруу найргийн наадмын шагналт яруу найрагч Г.Баярын “Тэнгэрийн сүм-Эх орон” уран бүтээлийн тайлан тоглолт энэ сарын 31-нд болно.
.
Уг тоглолтонд “Болор цом”-ын эзэд, дуучид, жүжигчид хамтран оролцох аж. “Тэнгэрийн сүм-Эх орон” тоглолтыг зохион байгуулагчаар ажиллаж буй “Яруу сэтгэгч” ТББ-ын тэргүүн Ж.Лувсандорж хэвлэлийн хурлын үеэр “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм дутуу дулимаг гэж хардаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан зам, шат байдаггүй. Гэтэл Монголд хөгжлийн бэрхшээлтэй 180 мянган хүн байдаг. Г.Баяр бол тэргэнцэр дээр суудаг боловч бидэнтэй л адилхан сэтгэж, хайрлаж , дурладаг, уран бүтээл хийдэг хүн. Тэднийг өөр хүмүүс гэж хардгаа болиосой. Яруу найрагч Г.Баяраар дамжуулж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст урам зориг өгөх нь бидний зорилго. Тэр хүмүүсийг ч бас нийгэмд өөрсдийн дуу хоолойг хүргэх, өөрсдийн чадддаг , мэддэг зүйлээрээ хувь нэмрээ оруулаасай гэсэн үүднээс энэхүү тоглолтыг зохион байгуулж байна” хэмээн мэдэгдсэн юм.
.
Яруу найрагч Г.Баяр өвчний улмаас 17 жил тэргэнцэр дээр сууж байгаа. Тэрээр “Азиза”, “Танихгүй цэцгийн үр” зэрэг яруу найргийн түүвэр гаргаж байсан. Тоглолтоос олсон орлогыг яруу найрагч Г.Баярын оношлогоонд хэрэглэхээр төлөвлөж байна.
Ж.Мөнхзул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ