Үйлдвэрлэлийг онилсон чуулган
Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын хөгжлийн талаар хэлэлцдэг “Монголын эдийн засгийн чуулган” өнөөдөр эхэллээ. Чуулганаар Монгол Улсын онцлог давуу тал, 2014 оны онцлох таван эрсдэл, ногоон эдийн засаг, төрийн болон хувийн хэвшлийн компаниуд зэрэгцэн оршин тогтнох нь зэрэг үндсэн сэдвүүдийн дор салбар хуралдаанууд явагдаж байна. 2009 оноос эхлэн жил бүр зохион байгуулж буй тус чуулганыг энэ жил “Монголдоо бүтээцгээе” уриан дор явуулж буй юм. Энэ нь өнгөрсөн жилийн “Монгол брэнд” сэдвийн хүрээнд зохион явуулсан эдийн засгийн чуулганы үргэлжлэл болохыг зохион байгуулагчид хэллээ. Учир нь Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд өөрсдөө өртөг багатай буюу бүтээгдэхүүнээ түүхийгээр нь гаргаж, гаднаас өндөр үнэтэй эцсийн бүтээгдэхүүн худалдан авч ирсэн. Энэ нь биднийг гадаад валютын хараат байдалд оруулж, дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх бус арилжаа наймааны сэтгэлгээтэй болгосон гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, бид өнгөрсөн хугацаанд дорвитой зүйл хийгээгүй тул өвлөгдөж ирсэн уул уурхайн баялгаараа өнөөг хүртэл улсынхаа дийлэнх төсвийг бүрдүүлсээр ирсэн. Харин цаашдаа ийм байдлаар явбал Монгол Улс хөгжихөд хүндрэлтэй учир ухаад дуусах баялагтаа тулгуурлан эдийн засгаа төрөлжүүлж солонгоруулах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Энэ талаар уг чуулганаар голчлон ярилцаж байна. Үүний тулд 3 үндсэн санааг тусгахыг урилгаар оролцож буй дэлхийн эдийн засгийн форумын төлөөлөгчид онцолсон юм. Нэгдүгээрт, уул уурхайн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд эрэлттэй байгаа дээр нь түргэн эргэлтэд оруулах. Хоёрдугаарт, өвлөгдөж ирсэн энэхүү баялагтаа тулгуурлаад хөдөө аж ахуй зэрэг эргэж нөхөн сэргээгдэх баялгаа хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортыг дэмжих. Гуравдугаарт, худалдаа хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, газрын ховор зэрэг ногоон бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй аж. Ингэхдээ Голланд өвчин, байгаль орчны доройтол, баян ядуугийн ялгаа их гардгаас сэргийлэх хэрэгтэйг анхаарууллаа.
5
Эдийн засаг 70 тэрбум ам.долларт хүрч өсөх боломжтой
6
Эдийн засгийн чуулганы үеэр БОНХ-ийн сайд С.Оюун “Бид хүссэн хүсээгүй уул уурхайгаа хөгжүүлэхээс өөр аргагүй. Гэхдээ цаг алдахгүй байх нь чухал. Хэрвээ уул уурхайн салбараа хөгжүүлэхгүй бол орлого хуримтлуулж төсвөө бий болгож чадахгүй” гэв. Түүнчлэн Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Өнөөдөр манай улсын эдийн засаг богино хугацаанд 10 тэрбум ам.доллар болж өссөн. Харин цаашдаа энэ хурдаараа явбал 70-80 тэрбум ам.долларт хүрэх боломжтой” хэмээсэн юм. Тэрбээр мөн Хятадын хүнсний экспорт жил бүр өсч, ялангуяа дундаж давхаргынхны хүнсний хэрэглээ нэмэгдэн, дараагийн 10 жилд 3 дахин өсөхөөр дүр зураг харагдаж байна. Иймээс манай улс өртөг шингэсэн, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадвартай болох хэрэгтэйг хэллээ.
5
Өнгөрсөн жилтэй харьцуулахад манай улсын хүнсний бүтээгдэхүүний импорт 30 хувиар буурчээ. Иймээс цаашдаа ч улсын төсөв болон гадаад худалдааны алдагдлаа бууруулж, улс орон төдийгүй өрх гэр хуримтлалтай болох хэрэгтэйг төв банкны ерөнхийлөгч онцолсон юм.
6
Мөн энэ жилийн чуулганы үеэр Хятадын эдийн засаг ногоорох чиглэл рүү явж байгаатай холбоотойгоор цаашдаа манай улсын уул уурхайн бүтээгдэхүүн үнэгүйдэх магадлал өндөртэй байгаа талаар ярьж байлаа. Иймээс цаг алдалгүй уул уурхайн бүтээгдэхүүнээ олборлох, мөн Хятадаас бусад улс руу уул уурхайн бүтээгдэхүүн гаргахад анхаарах шаардлагатайг оролцогчид онцолж байлаа.
6
6
Нийгмийн даатгалын сангийн мөнгийг хөрөнгийн зах зээл рүү оруулах санал дэвшүүлэв
6
Эдийн засгийн чуулганы салбар хуралдааны үеэр хөрөнгийн зах зээлийг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцсан юм. Манай улсын нийт зах зээлийн 95 хувийг банк,үлдсэн тавхан хувийг л хөрөнгийн зах зээл эзэлдэг. Иймээс ойрын хугацаанд хөрөнгийн зах зээлд банктай өрсөлдөж чадахгүй тул банкны зах зээлийг өсгөх шаардлагатай байгаа аж. Харин өнөөдрийн нөхцөл байдлын тухайд Монгол Улсад дотоодын 13 банк иргэдийнхээ хадгаламжид суурилж үйл ажиллагаа явуулдаг болохоор жил бүр ДНБ-тэйгээ уялдан өсч ирсэн. Иймээс цаашид энэ салбарын өсөлтийг түргэсгэхийн тулд гадны банкуудыг энэ салбарт татан оруулж өрсөлдөөнийг бий болгох шаардлагатай байгааг чуулганд оролцогчид хэлж байв. Мөн эдийн засагч Ө.Ганзориг “Дэлхий нийтэд ирээдүйд орж ирэх мөнгийг барьцаалж зээл олгодог тогтолцоо байдаг. Харин манайд зөвхөн бодит зүйлийг л барьцаалан зээл олгож байгаа нь суурь хөрөнгөтэй хүн л цаашид баяжих нөхцлийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, ирээдүйд маш их мөнгө олох шилдэг санаа гаргасан хүн хөгжих боломжгүй. Энэ нь баялаг тэгш бус хуваарилагдах боломжийг бүрдүүлж байна” хэмээв. Түүнчлэн зээлийн хугацааг уртасгахын тулд Улаанбаатарын банк хоорондын хөвөгч хүүг нэвтрүүлээд 7 жил болж байгаа ч Монголбанк дэмжихгүй байгаагаас хэрэгжиж чадахгүй байгааг тэрбээр хэллээ. Мөн манай улс ам.доллар, төгрөгийн эрсдлээс хамгаалах мехамнизм байхгүй байгаа нь бизнес эрхлэгчдийг “хаднаас үсэр” гэж хэлж байгаагаас өөрцгүй байгааг эдийн засагч Ө.Ганзориг шүүмжилсэн юм.
5
Харин хөрөнгийн зах зээлийн тухайд хэдийгээр хууль эрх зүйн орчин нь бий болсон ч төлбөр түргэн гүйцэтгэх чадвар муутай тул өнөөдөр хувьцаа авсан хүн 7 хоногийн дараа түүнийгээ буцаагаад худалдъя гэхээр авах хүн олддоггүй. Иймээс дахин хувьцааг нь худалдаж авах хүн гарч иртэл хүлээх хэрэгтэй болдог тул энэ нь тус зах зээлийн хөгжилд тушаа болж буй аж. Түүнчлэн компаниуд хувьцаа гаргая гэхээр худалдаж авах хүн олддоггүй. Одоо байгаа хувьцаануудыг нь дандаа гадаадын хөрөнгө оруулалттай сангууд худалдаж авсан байгаа нь эргээд үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болохыг эдийн засагчид анхаарууллаа. Иймээс тэд жилдээ орж ирдэг Нийгмийн даатгалын сангийн 1.2 их наяд төгрөгийн ядаж 30 хувийг зориглоод хөрөнгийн зах зээл рүү оруулах хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлж байв.
5
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ