Анна Франкийн гэр музейд зочлов
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр Амстердам хотноо Дэлхийн II дайны хохирогч болсон 15 настай Анна Франк охины гэр музейтэй танилцсан байна. Тэрбээр Анна Франк охины дурсгалын гэр музейтэй танилцах болсон гол шалтгаан нь хэдэн долоо хоногийн өмнө Японы нийслэл Токио хотноо “Анна Франкийн өдрийн тэмдэглэл” гэх номын 300 хувийг сүйтгэж, галдан шатаасны улмаас тус улсын нэр хүнд огцом буурсан билээ.
Цагдаагийнхан гэмт этгээдийг барьж, шүүхээс хоёр жилийн ял ноогдуулсан юм. Гэмт этгээд мэдүүлгийнхээ үеэр “Япон охид хөвгүүд Анна Франк шиг сэтгэхээ нэгэнт өнгөрсөн учир ийнхүү шатаасан” хэмээжээ. Японы Ерөнхий сайд дээрх үйл явдлын дараа харамсч буйгаа илэрхийлж, “G7”-гийн уулзалтад орохоосоо өмнө Амстердам хотоор дайрч, Анна Франкийнн музейтэй танилцах үеэрээ Японы ард түмний өмнөөс уучлалт гуйжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ