Мурсигийн дэмжигч 500 гаруй хүнийг баривчилжээ

img

Египетийн Ерөнхийлөгч асан Мухаммид Мурсиг шоронгоос суллах аянг эхлүүлж, хэд хэдэн хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан 529 хүнийг цагдаагийнхан баривчилсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Жагсагчид Мухаммид Мурсиг улс төрийн золиос болсон гэж үзэж шинэ Засгийн газрын тэргүүнийг огцрохыг шаардсан ч энэхүү жагсаал 30 минут хэртэй үргэлжлээд л тарахад хүрчээ. Цагдаа нар 529 хүнийг жагсаал зохион байгуулахыг хориглосон дүрмийг зөрчсөн гэж үзэж баривчилсан байна.

Өнгөрсөн оны сүүлчээр Египет улсад Мурсигийн дэмжигчид гэгддэг Лалын ахан дүүс хөдөлгөөнийхөн галт зэвсэг хэрэглэсний улмаас Египетэд онц байдал зарлаж, 10-аас дээш хүн жагсаал зохион байгуулсан тохиолдолд шууд баривчлах хуулийг баталсан билээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ