Онгоц осолдсон гэж Малайзын Ерөнхий сайд мэдээллээ
2014-03-25

Өнгөрсөн 8-ны өдөр Малайзын нийслэл Куала Лампураас Бээжингийн чиглэлд хөөрсөн “MH370” онгоцыг Энэтхэгийн далайд осолдсон гэж тус улсын Ерөнхий сайд Нажиб Разак мэдэгдсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тэрбээр “Сураггүй болоод 20 хонож буй “MH370” онгоц Куала Лампураас Бээжингийн чиглэлд хөөрч байхдаа осолдсон. Задгай далайд унасан учир өнөөг хүртэл аврагчид ямар ч үр дүнд хүрээгүй нь үүнтэй холбоотой. Өнгөрсөн долоо хоногт Австралийн Засгийн газрын тэргүүн сураггүй болсон онгоцыг Энэтхэгийн далайд унасан гэх таамгийг баталгаажуулж, Их Британий Иммерсат буюу “AMSO” хиймэл дагуулын компанийн хийсэн шинэ эрэл хайгуулын үр дүн, онгоцны ослыг мөрдөн шалгах албаны мэргэжилтнүүдийн гаргасан дүгнэлт болон 27 орны аврах багийнхны шинжилгээний дүнд “МН370” онгоцыг осолдож, 239 зорчигч бүгд амиа алдсан гэдгийг хэлэхэд харамсалтай байна. Бид энэхүү мэдээг зорчигчдын гэр бүлийнхэнд мессэжээр илгээсэн”  хэмээн мэдэгджээ.

Харин АНУ-ын аврах баг болон “НАТО”-гийн дайчид дээрх мэдээллийг арга тасарсан хүний мэдээлэл гэдгийг онцлоод Малайзын Засгийн газрыг хүчээ сулруулахгүй байхыг сануулсан байна. Өнөөг хүртэл “МН370” онгоцны эх бие болон зорчигчид амьд эсэх нь баталгаагүй байхад мэдэгдэл хийсэн Малайзын Засгийн газрыг буруутгах улс цөөнгүй байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээлсэнээр “Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа хайх ажиллагааг энэ сарын 28-ны өдөр хүртэл үргэлжлүүлээд, бүрэн зогсоох шийдвэрт гарын үсэг зурсан” гэжээ.

Бээжин болон Малайзын олон улсын нисэх буудалд гэр бүл, найз нөхдөө хүлээж буй хүмүүс Хятадын Засгийн газраас үнэн бодит мэдээлэл өгөхийг хүсч, итгэл хүлээлгэсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
durandaa:
durandaa ochij chad hiichiheed.
2014-03-25
‘333:
manai 2 emegteig byr delbeleed honoogoo biz dee, ingej bhdaa taarsan uls.
2014-03-25
mongol irgen:
malaiz bysad ylsyydad gaitai gedgee zarlaad l bainadaa.manai irgediig hunuuguud hunuusun hymyys ni oldood baihad toohgyi bas iimerhyy baidlaar handaj baisan baihdaa.novsh
2014-03-25
монгол:
чи хужаа юм уу?
2014-03-25
hehe:
muu guliisun hog inggeed chichluuleed zogsoj bhdaa taarna manai irgediig hunuuhud ednii tur zasgiin ajiltnuud oroltsson gee biz
2014-03-25