В.Путин: ОХУ-ыг “G8”-аас хассанд харамсч байна
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “G8”-аас Оросыг ямар ч үндэслэлгүйгээр хассан явдалд харамсч буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Орос улс 2000 оноос эхлэн “G8” буюу “Их найм”-ыг толгойлж, дэлхийн улс орнуудад болж буй мөргөлдөөн, зөрчилдөөнийг зөв, хялбар аргаар шийдвэрлэхэд гар бие оролцох тохиолдол цөөнгүй байсныг мэдэгдэх нь зүйтэй. 2008 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр Барак Обама сонгогдсоны дараа Оросын байр суурийг үгүйсгэж, бие дааж шийдвэр гаргахыг оролдох болсоноос үүдэн “G8” дотоод асуудалтай тулгарч, ямар ч ахиц гарахаа больсон. Энэ удаагийн асуудал ч мөн адил. Крымийн ард түмэн Оростой нэгдэхийг хүсч буйгаа илэрхийлсэн. Бид хүчирхийлэл хэрэглээгүй байхад ийнхүү ОХУ-ын байр суурийг үл хүндэтгэж, “G8”-аас Оросыг хассан явдалд харамсч байна” гэжээ.
4
Шинэ бүрэлдэхүүнт “G7” өчигдрөөс эхлэн Крым болон Украины өнөөгийн асуудлын талаар Канад улсад хуралдаж, ОХУ-ыг хэрхэх талаар ярилцаж буй. Энэхүү хуралдаанд Оросын талыг төлөөлөн тус улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров оролцож байгаа юм. АНУ, Их Британи, Францын төрийн тэргүүнүүд Оросыг “G8”-аас хасагдсан хэмээн мэдэгдсэн бол Канад, Германы удирдлагууд Оросыг хасагдаагүй гэсээр байгаа юм. Харин Итали, Японы удирдлагууд одоо хүртэл ямар ч тайлбар хийгээгүй аж.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ