Автозам ашигласны төлбөрт хэдэн төгрөг төлөх вэ
Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/189 дүгээр захирамжаар нийслэлийн төсвийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг энэ сарын 20-ны өдрөөс эхлэн 2 үе шаттай зохион байгуулж эхлээд байна.
:
Гуравдугаар сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний хооронд татвар, төлбөр хураах ажлыг зохион байгуулах бол албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг 2014 оны 06 дугаар сарын 10-наас эхлэн 06 дугаар сарын 24-ныг хүртэл тус тус зохион байгуулах юм.
.
Энэ жилийн хувьд албан татвар, төлбөр төлснийг гэрчлэх гурвалжин наалт тэмдэг хэрэглэхгүй болсон бөгөөд автотээврийн хэрэгсэл бүрийг хяналт шалгалтад хамруулж, автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Замын цагдаагийн газар хариуцан ажиллах юм.
:
Мөн энэ жилийн хувьд НИТХ-ын 2013 оны 13/47 дугаар тогтоолын дагуу “Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам”-ыг мөрдөнө. Тодруулбал, нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл болон орон нутгаас шалган бүртгэх товчоодоор дамжин хот руу нэвтэрч байгаа орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс авах зам ашигласны төлбөрийг авахаар болсон.
. НИТХ-ын тогтоолын дагуу нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг тухайн жилийн 8 дугаар сарын 20-ны дотор нийслэлийн замын санд төвлөрүүлэх үүрэгтэй.
.
Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэнд албан татварын хэмжээ болон, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийн хэмжээг дэлгэрэнгүй танилцуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ