Какурюүг ёкозуна болгохыг 100 хувийн саналаар дэмжжээ
Японы сумогийн холбооны дэргэдэх Ёкозунагийн зөвлөл өчигдөр хуралдаж, хару башёд түрүүлсэн Какурюү М.Анандад ёкозуна цол хүртээх асуудлыг 100 хувийн саналаар дэмжсэн байна. Ийнхүү Какүрюү М.Ананд мэргэжлийн сумогийн 71 дэх ёкозүна боллоо.
Озэки Какурюү хару башёд түрүүлэх буюу 13 ба түүнээс дээш даваа авсан тохиолдолд ёкозуна цол хүртээхээр Ёкозунагийн зөвлөлөөс болзол тавиад байсан юм. Харин Какурюү хару башёд 14 давж, түрүүлсэн юм.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ