Вашингтонд найман хүн амиа алдав

img

АНУ-ын Вашингтон хотын захад хөрсний нуралт үүсч, найман хүн амиа алдаж, 108 хүн сураггүй болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Аврах албаныхан сураггүй болсон хүмүүсийг хайж, оршин суугчдыг аюулгүй байдлын үүднээс нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулж эхэлжээ. Вашингтон хотын захад олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас хөрсний гулгалт үүсч голын төвшин хурдтайгаар дээшилж, үерийн аюул нүүрлэсэн аж.

Хамгийн их хохирол амссан Пеннигтон сууринд гэхэд 35 айлын байшин, 13 үйлдвэрийн барилга сүйджээ. Хохирогчдын дотор үйлдвэрийн ажилчид ч байгаа гэж эрх баригчид мэдээлэв. Аврагчид сураггүй болсон 108 хүнийг хайсаар байгаа юм. Энэхүү байгалийн гамшигтай холбогдуулан АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жое Байдан эмгэнэл илэрхийлж “Төрөөс хохирсон иргэдэд тусламж үзүүлнэ” гэж мэдэгдээд Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтайн эмгэнэлийг уншиж сонсгожээ.  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн амиа алдсан иргэдэд эмгэнэл илэрхийлж, сураггүй болсон оршин суугчдыг нэн даруй олохыг хүсчээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kalki:
haa saigui l horsnii gulgalt, hole uuseel
2014-03-25
zochin:
manaihan huurai ers tes geed l golood bdag.ih chiigtei zuulun hurs iim l ur dagavartai daa.
2014-03-25
oyun:
boshington hot bish muj. boshington mujiin seattle hotiin hoid hesegt!!!
2014-03-25