Монголыг Крымтэй адилхан хувь тавилан угтах уу
:
2014 оны гуравдугаар сарын 21-нд “Dawn.com” сайтад “Монголыг Крымтэй адилхан хувь тавилан угтах уу” хэмээх нийтлэл тавигдсан байна.
5
Өнгөрсөн оны сүүлээр Украины ард түмэн Засгийн газраа буруутгаж, Европын холбоонд нэгдсэнээр ОХУ-ын сүр хүч дарангуйллыг саармагжуулна гэснээс үүдэн эмх замбараагүй байдал үүссэн билээ. Харин ОХУ энэхүү эмх замбараагүй байдлыг зөвөөр ашиглаж, Крымийн газар нутагт армийн цэргүүдээ нэвтрүүлсэн юм. Украины дотоод асуудлаар далимдуулж Орос Крымийг өөртөө нэгтгэсэн гэж болохоор. ОХУ-ын Ерөнхийлөгч Путин ийнхүү мөрөөдлөө биелүүлж, сонгогч түмэндээ амлаж байснаараа Крымийг их газартаа нэгтгэв.
5
Энэ сарын 16-ны өдөр Крымийн ард түмэн Орос эсвэл Украинтай нэгдэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулсан юм. Сонгуулийн дүн гарахад Крымийн 1.4 сая иргэн буюу нийт хүн амын 96 хувь нь “Крым Оростой нэгдэх нь зөв” гэсэн санал өгч, Оросын харьяанд орж буйгаа дэлхий нийтэд зарласнаар, бамдамлаж байсан гал хормын төдийд унтарч орхив. Ингэсэнээр Крым Оросын эрхшээлд орлоо.
5
Монголын хувь тавилан Крымтэй адилхан болох уу?
Хэдхэн хоногийн өмнө “Хятадын эрх баригчид Монголын ирээдүйн хувь заяа Крымтэй адилхан байх учиртай. Оросын их газрын нэгээхэн хэсэг байсан Крым эх нутагтаа нэгдсэн бол Монгол ч мөн адил Хятадын их газартай нэгдэх нь зөв хэмээн БНХАУ-ын Ардын төлөөлөгчийн хурлынхаа үеэр ярьсан” хэмээн Хятадын “болжмор”-ууд жиргэв.
6
Хятадын хамгийн том “Weibo.com” сүлжээний блогчид эрчимжтэй жиргэж, 60 мянган гаруй иргэн “Монголыг Хятадтай нэгдэх нь зөв” гэцгээж, нэг үгээр олон нийтийн сүлжээний тусламжтайгаар Монголыг Хятадтай нэгтгэж орхив.
6
Хятадын их газрын “болжмор”-ууд “1945 оны аравдугаар сард 50 мянга хүрэхгүй хүн оролцсон санал асуулгаар Хятадын газар нутгийн 15 хувийг өөрийн болгосон”, “Монгол бол Хятадын нэгээхэн хэсэг”, “Монголчууд бодит байдлыг ухамсарлахгүй байна”, “Монгол яагаад өнөөг хүртэл дэлхийн газрын зураг дээр Хятадаас өөр өнгөтэй байгаа юм вэ?” гэх мэтээр жиргэсээр байна.
5
Мөн Оросын блогчид энэ асуудалд анхаарлаа хандуулж эхэлсэн байна. Тэд “Крым анхнаасаа Оросын газар нутаг байсан, бид хулгай хийгээгүй” хэмээн жиргэжээ. Тус улсын “болжмор”-ууд Крымийн асуудлаас гадна Хятад, Монголын асуудалд анхаарлаа хандуулж өөрсдийн байр сууриа илэрхийлжээ.
5
Оросууд “Монгол одоо бууж өгөх хэрэгтэй. Зүгээр Хятадтай нэгдэж, иргэдээ сайхан амьдруулах хэрэгтэй”, “Монгол ингэж гэдийж, гүрийх тусам Хятад, Орос өөрийн эрхшээлдээ оруулахад хялбар болно” хэмээн жиргэжээ.
6
Энэ бүх жиргээнээс үзэхэд Хятадын “болжмор”-ууд Монголын талаар нэлээдгүй мэдлэгтэйг харж болохоор. Оросын “болжмор”-ууд, Крымийн талаар огтхон ч жиргэдэггүй байснаа Засгийн газар нь Крымийг их газартаа шингээсэний дараа ийнхүү жиргэх болсон нь хожимдсон гэмээр. Харин Хятадын их газрын “болжмор”-ууд ирээдүйг хэрхэн зөгнөж буйг тааварлашгүй.
:
Эх сурвалж: http://www.dawn.com/
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ