Шинэ үндсэн хуулийн өдрийн барилдааны түүхэн тойм

img

Шинэ буюу Ардчилсан үндсэн хуулийг баталсны өдөрт зориулсан уламжлалт барилдаан өнөө жил 20 дахь удаагаа болж өнгөрлөө. Энэхүү барилдааны анхны түрүүг Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат МУГТ, улсын заан С.Хүрэлбаатар хүртэж байсан бол хамгийн сүүлийн түрүүг, анх удаагаа улсын цолгүй бөх хүртсэн нь цэргийн арслан Ч.Санжаадамба байв. Мөн улсын цолгүй бөхчүүдээс анхны үзүүрийг аймгийн арслан Ш.Жаргалсайхан хүртэж байсан билээ.

Харин хамгийн олон түрүүг дархан аварга Б.Бат-Эрдэнэ /4 түрүү, 2 үзүүр/, даян аварга А.Сүхбат /2 түрүү, 3 үзүүр/, улсын гарьд И.Доржсамбуу /2 түрүү, 1 үзүүр/, даян аварга Г.Өсөхбаяр, улсын арслан  Б.Ганбат /тус бүр 2 түрүү/ нар хүртсэн байна. Мөн улсын гарьд П.Сүхбат, улсын заан Ц.Баярсайхан, өсөх идэр начин М.Жамьянпүрэв, Г.Эрхэмбаяр улсын начин Ду.Батбаяр нар тус бүр 1 түрүүлж, 1 үзүүрт хүрсэн байна.

Ингээд энэхүү нэр хүндтэй, уламжлалт барилдаанд хэн хэн түрүүлж, үзүүрлэж байсныг оны дарааллаар нь нэрлэхүл:.....................................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Slam dunkin like Shaqilule O'Neal, if he wrote informative articles.
2011-12-30